“АМЖИЛТЫН ХӨТӨЧ”
КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨР

Таны амжилтын хөшүүрэг.

0
гаруй хүн амжилттай хамрагдсан

Амжилтын хөтөч гэж юу вэ?
Аливаа хүнд зорьсон зорилгодоо хүрэх замд өөрийн хүч тэнхээ дутагдсанаас болж бэрхшээл, саадыг давж чадалгүй мухардалд ордог. Энэ мухардлаас гарахын тулд бусдаас тусламж хүсч, сэтгэл санааны дэмжлэг авч тэднээс болж өгвөл мэргэжлийн зөвлөгөөг авах шаардлага гардаг. Амжилтын хөтөч хувь хүнийг ажил, амьдралын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг боловсруулах, зорилгод нь хүрэхэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг тооцоолохын зэрэгцээ, сул талыг арилгаж давуу тал болгон хувирган, өөрийн онцлог давуу талыг мэдрэхэд тусална. Мөн сэтгэл зүйн дэмжлэг өгч шаардлагатай ур чадварт эзэмшүүлж, мэдлэг чадвараа ашиглан зорилгодоо хүрэхэд нь чиглүүлж өгнө.
Амжилтын хөтөчийн дэмжлэгтэйгээр та өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг таньж мэдээд зогсохгүй амжилт өөд явах замд учрах саад бэрхшээлийг даван туулахад зөвлөгөө авна.

Үргэлжлэх хугацаа
Амжилтын хөтөч үйлчлүүлэгчтэй 6-24 сар хүртэл гэрээ хийдэг. Энэ нь өөрчлөлт гаргахад тохиромжтой хугацаа болно.

Амжилтын хөтөчтэй хамтран ажиллах зарчим
Эхний сарын уулзалтууд дээр үйлчлүүлэгчийг таних судалгааны ажил хийж эхэлдэг бөгөөд дараагийн сараас үйлчлүүлэгчийн зорилгод нийцэх тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан гаргадаг. Дасгалжуулалтын явцад амжилтын хөтөч зорилгод нь хүрэх төлөвлөгөөний дагуу даалгавруудыг өгөөд явдаг.

Сард 2-3 удаа үйлчлүүлэгчтэйгээ уулзаж өгсөн үүрэг даалгавруудаа шалган, ахиц гарсан эсэхийг нягтлан дүгнэж, цаашид хийх алхмуудыг зөвлөн чиглүүлж өгдөг юм. Ер нь дасгалжуулагч шавь хоёр гэрээний хугацаанд байнгын холбоотой ажилладаг.

Хөтөлбөр хамрагдагч нь
Шавь хүний зүгээс амжилтанд хүрэх чин эрмэлзэлтэй байх, амжилтын хөтөчийн зөвлөмжийг хүлээн авч, авсан үүрэг амлалтаа биелүүлж байх ёстой. Түүнчлэн зорилгодоо хүрэх алхмуудыг хийх явцад бэрхшээл тохиолдсон ч үргэлжлүүлэн гүйцэтгэх сэтгэлийн тэнхээтэй байхыг шаардана. Өдгөө энэхүү үйлчилгээнд 300 гаруй хүн хамрагдаж өөрийгөө танин, ажил амьдралын зорилгоо тодорхойлж амжилттай ажиллаж амьдарч байна. Амжилт бол амьдалын тэнцвэр юм.

Сэтгэгдэл

Хөтөлбөрт бүртгүүлэх

Амжилтыг хөтөч