Супер ХАЖ дэвтрийн 4 онцлог

Таны толгойнд “Ажил амьдралынхаа блансыг хэрхэн хадгалах вэ?, хэрхэн эрч хүчтэй байх вэ? сэтгэл зовоосон асуудлаас хэрхэн салах вэ?, хэрхэн нэг өдөр олон зүйлийг амжуулах вэ?” гээд олон зүйл эргэлдэж байгаа биз. Энэ бүхнийг чинь бид сайн ойлгож байна. Хүн болгонд ийм эрэлт хэрэгцээ бий. Энэхүү эрэлт хэрэгцээг мэдрэн бид “Супер ХАЖ” хэмээх цаг төлөвлөлтийн дэвтрийг худалдаанд гаргасан юм.

Бүтэн жилийн хэрэглээтэй

Супер ХАЖ дэвтэр маань бүтэн жилээр нь хэрэглэж төгсгөлд нь энэ жил гаргасан амжилт, авсан сургамж, онцлох үйл явдлаа дүгнэж цэгнэх боломжтой хийгдсэн.

Сар бүрийн ажлаа төлөвлөж дүгнэж цэгнэх хэсэгтэй

Өдөр хоног хэтэрхий хурдан өнгөрч, хийж бүтээсэн зүйлгүй нэг сар дахин нэг сар өнгөрсөөр 2019 он тулаад ирнэ. 2018 оныг илүү бүтээмжтэй, илүү гэгээлэг, илүү гайхалтай болгохыг хүсвэл сар сараар нь төлөвлөж эргээд дүгнээд яваарай.

Англи, Монгол хэлээр хэвлэгдсэн

Гадаадын жуулчид ирэхэд монголын үндэсний соёлыг харуулсан нүнжигтэй бэлэг танд олддоггүй юу? “Гадны хүмүүс Монголчуудыг цаг барьдаггүй, анхан шатны цаг хугацааны үнэ цэнийн талаарх мэдлэггүй гэж дүгнэдэг байх” гэж би хааяа боддог юм. Танд ч бас ийм зүйл тохиолдож байсан бол гадаад найздаа бэлэглээд үзээрэй. Монголчууд цаг төлөвлөх өөрийн гэсэн аргачлалтай гэдгийг мэдрүүлээд өг

Орлого зарлагийг бүртгэх хэсэгтэй

Сарын цалин чинь юунд ч юм бэ зарцуулагдаад үрэн таран болчихдог уу? эргээд харахаар авсан зүйлгүй тэгсэн хэрнээ түрүүвч нь хоосон. Орлого зардлаа хянах гэхээр эхлэж төвдөхгүй байгаа биз. Энэ асуудлыг ганц энэ дэвтрээр зохьцуулах боломжтой. Орсон орлого, гарсан зарлагаа өдөр сараар нь бичичхээд сарын сүүлээр юунд хэдэн төгрөг зарцуулснаа мэдчихнэ. ХАЖ+санхүү хянах дэвтэр ашигтай биш гэж үү

Мэдээж хэрэг өдөр тутмын чинь үнэнч анд сайн тэмдэглэлийн дэвтэртэй байх чухал ч бүхий л зүйл өөрөөс тань шалтгаална гэдгийг бүү мартаарай. Залхууралгүй өөртөө өөрчлөлт хийж, ажил амьдалдаа амжилт гаргах төлөвлөгөөтэй байгаа бол энэ дэвтэр гарцаагүй танд хэрэг болно