Та яагаад хувь хүний хөгжлийн сургалтанд суух хэрэгтэй вэ?

Та өөрийн хүслээр амьдраад байна уу? Аль эсвэл чадахгүй байна уу.

Бид бүхэн сайхан амьдралыг хүсч дурлаж, цогцлоон бүтээхийг хүсдэг. Харамсалтай нь амьдрал дээр тэр бүр чадаад байдаггүй шүү дээ. Төсөөлөөд үзье. Та ахлах сургуулиа төгсөөд өөрийн хүслээр мэргэжлээ сонгож чадсан уу? Та өөрийн хүслээр ажлын байраа сонгосон уу? Та мөрөөдлөөрөө амьдарч чадаад байна уу?

Магадгүй та өдөр бүр ном уншихийг, өглөө бүр дасгал хийхийг, эрүүл амьдралын хэв маягтай болохийг хүсэж байгаа атлаа завтай цагаа хүлээж суугаа биз. Ихэнх хүмүүс мөрөөдөхөөс өөрийг хийж чадахгүй суудаг.

Хэрвээ та өөртөө хөрөнгө оруулалт хийдэг, хүслээрээ амьдрахыг хүсэгч бол та хувь хүний хөгжлийн сургалтанд суугаад үзэхийг хүсье. Хүслээрээ амьдрахад танд хэмжээ хязгааргүй хөрөнгө хэрэггүй, тэнгэрт тулсан алдар нэр хэрэггүй. Зүгээр л угтах ирээдүйг зорилготойгоор харж, цагийн төлөвлөгөөтэй байж, эрч хүчээ зөв зарцуулах л хэрэгтэй. Та эргэлзэж байна уу? Иймхэн зүйл миний амьдралыг өөрчилж чадах уу? гэж бодож суугаа байх. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь энэ л зүйл таны амьдралыг бүхлээр нь өөрчилж маргаашнаас нь эхлээд та эерэг хандлагатай, цагаа төлөвлөж, мөрөөдлөөрөө амьдрагч болох эрч хүчтэй болно