Манлайлах урлаг


  • 2015-08-22 18:57:19
  • 3891

Сургалтын зорилго:

Манлайлагч хүнд байх ёстой нэг эрхэм чанар бол цаг үеээ мэдрэх байдаг. Энэ цаг үе бидэнд ямар сорилтууд тулгарч байна? Өмнөх үеээс юугаараа өөр байна? Бид технологийн асар хурдацтай өөрчлөлт бүхий хувьсамтгай нийгэмд амьдарч байна. Үүнийг дагаад хүмүүс ч өөрчлөгдсөөр. Түрүү үеийн удирдагчид нэг л чиг шугамыг баримтлан ажиллаж байхад болдог байсан бол өнөөдрийн удирдагчид байнгын хувьсамтгай орчинд дасан зохицож байгаа янз бүрийн хүмүүсийг удирдах шаардлага гарч байна. Ганабелл Институт байгуулагдсан цагаасаа эхлэн голчлон бизнесийн салбарт хүний нөөцийн чиглэлээр судалгаа явуулж ирсэн.
 
Бидний хийсэн олон судалгааны үр дүнгээс харахад удирдах албан тушаалтнууд маань хүмүүсээ зөв удирдах арга барилд дутмаг байгааг харуулсан юм. Үүний нэг тод жишээ нь 2013 онд хийсэн томоохон судалгаагаар бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн оролт гаралтын урсгал даруй 50% дөхөж ирсэн байна.  Иймд хүнээ тогтоон барих, тэднийг урамшуулан дэмжиж, ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх чадвартай удирдагч хэрэгтэй байгаа тул Ганабелл Институт орчин үеийн удирдагчдад байх ёстой чухал чадваруудыг хөгжүүлэх менежментийн цогц сургалт “Манлайлах ур чадвар”-ыг Та бүхэндээ санал болгож байна.   
 

 

Сургалтаас олж авах үр өгөөж:

 

  • Менежемнтийн шинэ арга барилтай танилцана
  • Өөрт байгаа удирдах арга барилаа танин.
  • Алдаатай ойлголтуудаа засна
  • Орчин үеийн ажиллах хүчин гэж хэн бэ? Тэд юу хүсдэг вэ? Тэднийг хөдөлгөхийн тулд яаж ажиллах хэрэгтэй вэ? гэх мэт асуултуудад хариулт олж авна. Мотивацын оновчтой бодлогыг хэрхэн явуулах зөвлөмжтэй танилцана. Энэ шинэ мэдлэг дээрээ тулгуурлан цаашид хэрхэн ажиллах тухай үндсэн аргачлалаа боловсруулна.
  • Багийн гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар үнэтэй зөвлөмж аргачалалыг олно.
  • Байгууллага дээрээ бүтээдч соёлыг бүрдүүлэхийн тулд санал санаачлагыг хэрхэн өрнүүлэх талаар судлана.

 

Онцлог давуу тал:

 

  • Судалгаа шинжилгээн дээр хийсэн бодит зөвлөмжүүд
  • Мэдлэг туршлагатай багш нарын баг
  • Сорил тест, кэйс дасгал ажлууд

 

Хэн оролцох вэ?

 

  • Байгууллагын удирдах ажилтнууд
  • Хувиараа бизнес эрхлэгчид
  • Удирдагч болохыг хүсч буй хувь хүмүүс

БАЯЛАГ БААЗ ХХК

  • 757
  • 2017 оны 07 сарын 25

UNICEF

  • 714
  • 2017 оны 03 сарын 13

Манлайлал

  • 1073
  • 2016 оны 11 сарын 12

Гэр бүлийн харилцаа

  • 1486
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2305
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2305
  • 2015 оны 08 сарын 22