Хүн болох багаасаа


  • 2015-08-22 18:58:18
  • 2488

Сургалтын зорилго:

Аливаа улс орны хөгжил нь тухайн улсын хувь хүний хөгжил, мэдлэг боловсролын түвшин, санхүүгийн байдлаар тодорхойлогддог билээ. Бага, залуу наснаас эхлэн өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ зузаатган, эртнээс санхүүгийн зөв ойлголттой болж, мөнгөө зөв хуваарилж сурах нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү сургалтыг бид хүүхэд залууст өөрийгөө танин мэдэж, зорилгоо тодорхойлж, түүнд хүрэхэд шаардлагатай амжилтын ур чадварыг заахаас гадна мөнгө, санхүүгийн талаархи ойлголтыг заан, хуримтлалтай, ирээдүйн санхүүгийн баталгаатай иргэнийг бий болгон төлөвшүүлэх зорилгоор хийж байгаа.   Монгол улсын өнөөгийн нийгэмд тулгамдаж буй гол асуудлуудын нэг бол хувь хүний хөгжлийн сул байдал, мэдлэг мэдээллийг зөв зохистой ашиглах чадваргүй байдал гарцаагүй мөн. Хүмүүсийн дийлэнх нь нас үл харгалзан өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхолгүй болсоор байгаа бөгөөд мөрөөдөл, зорилго, чиглэлгүй урсгалаараа сурч, ажиллаж, амьдарч байгаа нь ажиглагдаж байна.

Зорилго чиглэлгүй байх нь цаг төлөвлөлтгүй, өөртөө итгэлгүй болох гэх зэрэг олон сул талыг дагуулдаг бөгөөд энэ нь эргээд улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Хувь хүний хөгжил муу байгаагаас үүдэн улс орны ч хөгжил доройтож, өрсөлдөх чадваргүй орон болж байна.   Монголчууд бид нийгмээрээ хэрэглээний сэтгэлгээтэй болж, санхүүгээ зөв зохицуулах чадваргүй, хуримтлалгүй байгаа нь маш том эрсдэл, аюулыг дагуулж болзошгүй байгаа юм. Энэхүү байдлыг үндсээр нь засч залруулах зорилгоор бидний ирээдүй үе болох хүүхэд, залуусыг багаас нь зорилго чиглэлтэй болгон, ирээдүйдээ анхаарал тавьдаг, багаасаа санхүүгээ зөв захиран зарцуулдаг болгон сургаж хүмүүжүүлэх нь чухал ач холбогдолтой болоод байна.   Сургалтаас хүртэх өгөөж:   Ном унших дадалд суралцаж, хэрэгцээт мэдээллээ зөв эх үүсвэрээс богино хугацаанд олох чадварт суралцсан байна. Хуримтлалтай байхын ач тусыг ойлгож, хуримтлал үүсгэх дадал зуршилд суралцсан байна. Санхүүгээ зөв захиран зарцуулж, түүндээ хяналт тавихад суралцсан байна.   Сургалтанд хамрагдах хүүхдүүдийн нас  12-18 насны хүүхэд залуучууд

БАЯЛАГ БААЗ ХХК

  • 934
  • 2017 оны 07 сарын 25

UNICEF

  • 863
  • 2017 оны 03 сарын 13

Манлайлал

  • 1198
  • 2016 оны 11 сарын 12

Гэр бүлийн харилцаа

  • 1557
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2490
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2490
  • 2015 оны 08 сарын 22