Өртэй хүн өөдөлдөг


  • 2015-08-22 18:54:47
  • 4337

Сургалтын зорилго:

Орчин үед хүн болгонд өөрийн санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх хэрэгцээ урьд өмнөхөөсөө илүүтэй тулгаарсаар байна. Хүмүүс санхүүгийн бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд янз бүрийн л оролдлого хийдэг боловч тэр бүр амжилтанд хүрч чадахгүй байсаар, өдөр ирэх бүр хөрөнгө мөнгөний гачигдлын намагт шигдсээр байдаг.
 
Санхүүгийн эрх чөлөөнд ямар хүмүүс хүрээд байна вэ? Тэд аль талаараа жирийн хүмүүсээс илүү байна вэ? Тэдэнд илүү боломжууд таараад байна уу? гэх мэт олон асуултууд жирийн хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Гэвч ихэнх нь нууцыг нь тайлж, үүнд хариулт өгч чаддаггүй бөгөөд илүү хувь заяатай хүмүүс л амжилтанд хүрч чаддаг байх гэсэн бодолтой хоцордог. Бодит байдал дээр санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан хүмүүс жирийн л хүмүүстэй адил нөхцөлөөс эхэлсэн байдаг. Зарим тохиолдолд тэд маш хүнд нөхцөлөөс тэмцэж, боссон түүхүүд байна. Гэхдээ тэдэнд хэдэн давуу талууд байгаа юм.
 
Хамгийн гол давуу тал нь хөрөнгө мөнгөний талаар маш зөв ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл тэдний сэтгэлгээ нь баялгийг үйлдвэрлэж чаддагт оршино. Түүнчлэн тэд өмнөө тодорхой зорилго тавиад, хэрэгжүүлэхээр өндөр сахилга баттайгаар ажиллаж эхэлдэг. Өөрөө өөрийгөө урамшуулж чадварыг эзэмшсэн байхаас гадна ашигтай газар хөшүүрэг ашиглаж хөрөнгө оруулалт хийж чаддаг байна. Ганабелл Институтын хамт олон олон арав судалгааны ажлууд дээр нухацтай ажиллан, хувь хүмүүсийн бодит түүхүүд дээр тулгуурлан санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тэр энгийн алхмуудыг сургалтын агуулагтаа тусган “Өртэй хүн өөдөлдөг” сургалтаа Та бүхэндээ санал болгож байна. Бидний хэвшмэл ойлголт бол өр зээлийн эсрэг байдаг. Гэтэл энэ цаг үеийн санхүүгийн үндсэн дүрмүүд өр зээлийг санхүүгийн хөшүүрэг болгон ашиглах талаар сургаж байна. Тиймээс санхүүгийн нөхцөл, боломжоо сайжруулахыг хүсэж буй хүн болгонд манай сургалт хариултыг өгч чадна.
 

 

Сургалтаас хүртэх өгөөж:

 

  • Санхүү, хөрөнгө мөнгөний тухай зөв ойлголтыг мэдэж авна.
  • Өөрийн санхүүгийн талаарх суурь ойлголтоо мэдэж авна. Хэрэв алдаатай хандлагууд байвал засах арга замыг нь зааж өгнө.
  • Өмнөө санхүүгийн зорилго тавина. Санхүүгийн сахилга бат өөртөө бий болгох алхамаа эхлэнэ.
  • Өрхийн санхүүгийн төсвөө хөтлөх арга зүйд суралцаж, хуримтлал үүсгэж болох зөвлөмжүүдийг авна.
  • Мөнгөн урсгалаа зөв залж сурна. Цэвэр хөрөнгө ба өр төлбөрийн ялгааг ойлгоно.
  • Хөрөнгө оруулалт хийх боломжуудтай танилцана. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөхийн зах зээл

 

Сургалтын онцлог:

 

  • Судалгаан дээр суурилсан бодит зөвлөмжүүд
  • Туршлагатай багш нарын баг
  • Сургалтын оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой аргууд
  • Багийн хэлэлцүүлэг
  • Сорил, тест, багийн ажил, дүрд орох тоглоом

БАЯЛАГ БААЗ ХХК

  • 890
  • 2017 оны 07 сарын 25

UNICEF

  • 822
  • 2017 оны 03 сарын 13

Манлайлал

  • 1154
  • 2016 оны 11 сарын 12

Гэр бүлийн харилцаа

  • 1532
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2424
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2424
  • 2015 оны 08 сарын 22