Байгууллагын болон Нээлттэй Сургалтууд


  • 2015-09-19 15:03:00
  • 3673
Ганабелл Институт 4 чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд: Байгууллагын Захиалгат болон Нээлттэй Сургалтууд, Менежмент, ХН болон Ганцаарчилсан Зөвлөх Үйлчилгээ, “Бизнес Плас” клуб, Хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Цаашдаа бид онлайн сургалтын үйлчилгээ явуулахаар төлөвлөж байна.

 

Байгууллага, хамт олны захиалгат сургалт

Манай компани нь байгууллага тус бүрийн хүсэл сонирхол, шаардлагад тулгуурлан сургалтын хөтөлбөрийг боловсруулан, сургалтаа зохион байгуулдаг бөгөөд сургалтын өмнөх үе шатанд тухайн байгууллагын удирдлага, хүний нөөцийн албатай уулзан тэдний эрэлт хэрэгцээг тодорхойлохын тулд тандалт судалгаа хийдэг билээ.

Түүний дараасургалтын тухайлсан хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлдэг юм.  Сургалт дууссаны дараа эргэх холбоо үүсгэх замаар сургалтын үр дүнг хянах, сургалтын тайлан боловсруулж удирдлагад танилцуулан, дараагийн шатанд хэрэгжүүлэх хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх санал зөвлөмжийг өгдөг юм.

Байгууллага, хамт олны хувьд хамгийн нийтлэг, зайлшгүй шаардлагатай сургалтуудыг бид олон байгууллагуудад явуулдаг бөгөөд голлох сэдвүүдийг доорхи жагсаалтаас үзнэ үү. Эдгээр голлох сэдвүүд 2- 10 академик цаг болтлоо нарийсч задардаг.

  • Хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах нь
  • Цагийн менежмент
  • Гүйцэтгэлийн менежмент
  • Төлөвлөгөө хэрхэн гаргах вэ
  • Багаар ажиллах
  • Манлайлал
  • Зөрчилдөөний менежмент
  • Орчин үеийн маркетингийн хэрэгслүүд
  • Өөрийн санаагаа хэрхэн илэрхийлж, ятгах
  • Гэрээ хэлцэл хийх урлаг
  • Хэрхэн үр дүнтэй харилцах
  • Удирдлагын арга барил
  • Менежментийн стратеги
  • Хүний нөөцийн стратеги
  • Байгууллагуудыг судлах
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Санаачилга
  • Хөх тэнгисийн стратеги
  • Амжилтын стратеги 

Нээлттэй сургалтууд

Нээлттэй сургалтыг тухайлсан сэдвээр зохион байгуулж зарладаг бөгөөд, өөрийн мэдлэгийн хүрээг тэлэх хүсэлтэй хүн бүрийн өмнө нээлттэй. Манай сургалтууд олон төрлийн, бүхий л шатны хүмүүст зориулснаараа онцлог юм.

  • Бизнес Эрхлэгч нарт зориулсан “Бизнесийн Арга Зүй” сургалт
  • Анхан болон дунд шатны менежерүүдэд зориулсан Шинэ менежер хөтөлбөр
  • Бизнес Сэтгэлгээ – 2 өдрийн сургалт
  • “Ганабелл- Амжилтын Гараа” үргэлжлэх хугацаа 7 хоног
  • “Хэлэлцээр хийх урлаг” суурь болон ахисан түвшний сургалт
  • “Өөрийгөө зах зээлд хэрхэн борлуулах вэ”  залуу мэргэжилтнүүдэд
  • “Цагийн Менежер” 1 хоногийн сургалт
  • “Бүтээлч сэтгэлгээний менежмент” 1 хоногийн сургалт
  • “Мэргэжил сонголт – Маргаашийн амжилт” 1 хоногийн сургалт 

БАЯЛАГ БААЗ ХХК

  • 1111
  • 2017 оны 07 сарын 25

UNICEF

  • 1068
  • 2017 оны 03 сарын 13

Манлайлал

  • 1390
  • 2016 оны 11 сарын 12

Гэр бүлийн харилцаа

  • 1706
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2702
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2702
  • 2015 оны 08 сарын 22