Хэлэлцээр хийх урлаг


  • 2015-08-22 18:56:04
  • 5404

Сургалтын зорилго:

Бизнесийн болон төрийн байгууллагын удирдах түвшний ажилтнууд өдөр бүр хэлцэл хийх шаардлага тулгардаг. Ажилтнуудын хоорондох зөрчилдөөн, бусад байгууллагуудтай хамтран ажиллах тохиролцоо, улс орноо төлөөлсөн хэлцэлд ашигтай хэлцэл хийх гээд олон зүйлд хэлцэл хийх чадвар хэрэг болдог.
 
Бидний хийсэн судалгаагаар байгууллагаа төлөөлөн хэлцэлд орж байгаа удирдах албан тушаалтнуудад хэлцэл хийх  ур чадвар нэн шаардлагатай хэрнээ, тэднийг хөгжүүлэх сургалт Монголд байхгүй байгааг олж илрүүлсэн юм. Иймээс энэхүү ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хэлэлцээр хийх ур чадвар” сургалтын хөтөлбөрийг боловсруулсан ба одоогийн байдлаар хоёр зуу гаруй бизнес эрхлэгчид, удирдах ажилтнууд, борлуулалтын ажилтнуудад энэхүү мэдлэг  чадварыг олгоод байна. Энэхүү сургалтыг Ганабелл Институтын захирал, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх П. Гандолгор багш заах юм. Гандолгор багш  АНУ болон Канадын нэр хүндтэй их сургуулиудад хэлцэл явуулах урлагаар мэргэшин суралцсан бөгөөд бодит кейс, дүрд орох дасгал ажлууд дээр тулгуурлан явуулдгаараа давуу талтай. 

 

Сургалтаас олж авах үр өгөөж:

 

  • Хэлэлцээрт орохдоо хэлэлцээрийн ямар тактик ашиглах шаардлагатайг олж мэднэ.
  • Өөрт байгаа хэлцэл явуулах ур чадварыг кейс ажиллагаан дээрээс тодорхойлно.
  • Өөр бусад байгууллагын удирдах албан тушаалтнуудын хэлцэл явуулах арга техникээс суралцах боломжтой.
  • Гэрээ хэлцлийн үед бусдад нөлөөлөх арга техникийг эзэмшинэ.
  • Бодит кейс дээр дүрд орж тоглох үед өөр байдаг үндсэн алдаагаа олж харах бөгөөд цаашид дахиж алдахгүй байх чадварыг эзэмшинэ.
  • Байгууллагаа төлөөлөн амжилттай хэлцлүүдийг явуулах ур чадварыг эзэмшиж өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ.

 

Онцлог давуу тал:

 

  • Судалгаа шинжилгээн дээр хийсэн бодит зөвлөмжүүд
  • Мэдлэг туршлагатай багш нарын баг
  • Сорил тест, кэйс дасгал ажлууд

 

Хэн оролцох вэ?

 

  • Байгууллагын удирдах ажилтнууд
  • Хувиараа бизнес эрхлэгчид
  • Борлуулалтын ажилтнууд
  • Хэлэлцээрийн мэргэжилтэн

БАЯЛАГ БААЗ ХХК

  • 890
  • 2017 оны 07 сарын 25

UNICEF

  • 822
  • 2017 оны 03 сарын 13

Манлайлал

  • 1154
  • 2016 оны 11 сарын 12

Гэр бүлийн харилцаа

  • 1532
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2424
  • 2015 оны 08 сарын 22

Хүн болох багаасаа

  • 2424
  • 2015 оны 08 сарын 22