www.ganabell.com Ganabell Digital School нээлтээ хийлээ.

Ажиллах, амьдрах, суралцах хэв маягт цоо шинэ давалгааг авчирсан жил болж байна. Дэлхий дахинаа жинхэнэ утгаараа алсын зайнаас ажиллаж, амьдарч, суралцаж эхэллээ.

Эрсдэл ихсэж, ажиллах хүчний тоо хумигдаж энэ үеийг та өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаараа даван туулах сорилтонд та бэлэн үү?
Суралцах илүү сайжрах хэрэгцээ шаардлагаа хангаж чадаж байна уу?
Амжилт алс хол биш өөрт чинь бий.
Бидний сэтгэл зүтгэл, туршлага мэдлэгээ шингээн бүтээсэн цахим хичээлд тавтай морил.
Танд туслахад бид бэлэн харин
Та бэлэн үү?   
www.ganabell.com  https://ganabell.com/online
ДИЖИТАЛ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУДААС ДУРДВАЛ
– Орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч холбогдох боломжтой.
– Ихэнх хичээлүүдийг өөрийн боломжтой цагтаа, шөнө ч үзэж судлах боломжтой.
– Нэг удаагийн танхимын сургалт, лекцтэй харьцуулахад олон дахин давтаж үзэх боломжтой.
– Удаан ойлгож, удаан мартдаг (slow learners) суралцагсдад хичээлээ ойлгох илүү боломжит хугацааг олгодог бол хурдтай суралцагч нарт танхимын сургалттай харьцуулахад, ижил хугацаанд улам их мэдлэг авах боломж олгодог.
– Суралцах зүйлээ суралцагч өөрөө удирдана. Ингэснээр өөрт илүү таатай, нийцтэй аргаараа суралцах боломж нэмэгдэнэ.
– Эдийн засагт хэмнэлттэй: Танхимын сургалтад очих унааны зардал, нэмүү өртөг шингэсэн цайны газрын хоол, хувцасны элэгдэлд зэрэг цөөнгүй хэмнэлт гарах боломжтой.
– Байгальд ээлтэй: Танхимын сургалтад хэрэглэгдэх цаас, сургалтын танхим хүргэх машины утаа, гадуур идэх гялгар ууттай хоол хүнс зэрэг байгальд хортой олон хүчин зүйлсээс зайлсхийдэг.