Та өнөөдөр амьдрах, ажиллах, бие биетэйгээ харилцах арга барилыг үндсээр нь өөрчлөх технологийн хувьсгалын ирмэг дээр зогсож байна.
Аж үйлдвэрийн анхны хувьсгал нь үйлдвэрлэлийг механикжуулахад ус, уурын хүчийг ашигласан. Хоёр дахь нь масс үйлдвэрлэлийг бий болгохын тулд цахилгаан эрчим хүчийг ашигласан. Гурав дахь нь үйлдвэрлэлийг автоматжуулахын тулд электроник, мэдээллийн технологийг ашигласан. Өдгөө аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал өнгөрсөн зууны дунд үеэс өрнөж буй дижитал хувьсгал ид хүчээ авч байна.
Одоогийн ололт амжилтуудын хурд түүхэнд байгаагүйг олон улсын эрдэмтэд ам уралдан хэлж байна. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудтай харьцуулбал Дөрөв дэх хувьсгал нь шугаман хурдаар бус экспоненциал (үржүүлэхийн хүрдээр) хурдаар хөгжиж байна. Түүгээр ч зогсохгүй улс орон бүрийн бараг бүх салбарыг хамааруулж байна.
Та бодоод үз л дээ. Хиймэл оюун ухаан, робот техник, эд зүйлсийн интернет, ухаалаг удирдлагатай тээврийн хэрэгсэл, 3-D хэвлэх, нано технологи, биотехнологи, материал судлал, эрчим хүчний хадгалалт, квант тооцоолол зэрэг шинээр гарч ирж буй технологийн нээлтүүд эдгээр боломжуудыг улам л нэмэгдүүлэх болно.
Өөрийгөө жолооддог машин, дроноос эхлээд google орчуулагч эсвэл хөрөнгө оруулалт хийдэг виртуал туслахууд, программ хангамж хүртэл хиймэл оюун ухаан бидний эргэн тойронд аль хэдийн бий болсон.
Такси захиалах, нислэг захиалах, бүтээгдэхүүн худалдан авах, төлбөр хийх, хөгжим сонсох, кино үзэх, тоглоом тоглох зэргийг бид алсаас хийх боломжтой болсон. Монголын жишээн дээр л гэхэд UB cab, tomyo, lend.mn, storepay зэргийг дурдаж болно
Тэгээхээр өөрчлөлт урд чинь ирээд байна. Та аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалын компани болоход бэлэн үү?
Дэлгэрэнгүйг “Бизнесийн арга зүй” хөтөлбөрөөс …

Leave a Reply

Your email address will not be published.