“ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МАНЛАЙЛАЛ” 90% ийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

“Ганабелл Дижитал сургууль АНУ-ын Ийст-Вест Төвтэй хамтарсан
“ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МАНЛАЙЛАЛ” үндэсний хэмжээний онлайн сургалтад 90% -ийн
тэтгэлэгт хөтөрбөр зарлаж байна
📖 Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэм орчин цагийн манлайлагчдыг өөрчлөлтөд хурдтай хариу үйлдэл үзүүлдэг, дасан зохицох чадвартай, тулгарч байгаа асуудлын шийдлийг олдог, тасралтгүй суралцагч байхыг шаардаж байна. Иймд энэхүү хөтөлбөр нь оролцогчдыг онлайнаар бие даан суралцах дадал хэвшлийг хөгжүүлэх замаар Хөрвөх чадвартай Манлайлагчдыг бэлтгэх зорилготой.
🤝ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Ганабелл Дижитал Сургууль & East-West Center
🤝ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: East West Center-ийн Монгол дахь төгсөгчдийн Холбоо
 
🔍 Хөрвөх чадвартай манлайлал гэж юу?
Хөрвөх чадвартай манлайлал бол албан тушаал биш, харин сэдэн үйлдэхүй юм. Хөрвөх чадвартай манлайлалд дараах ойлголтууд багтдаг. Үүнд:
• Ирээдүйг урьдчилан таамаглаж, хариу үйлдэл хийх
• Сорилтуудыг даван туулах
• Гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицох
• Тасралтгүй суралцах чадвар
• Бусдыг уриалж, багийн хүчийг нэгтгэн залах
• Санаачлагатай хандаж, бүтээлч шийдэл гаргах
 
🔍Сургалтын сэдвүүд дараах 2 хэсгээс бүрдэнэ.
I. Уян чадварын багц хичээлүүд (Шийдвэр гаргах чадвар, Бүтээлч сэтгэлгээ, Санаачлага, Эерэг хандлага, Харилцааны ур чадвар, Өөрийгөө хөгжүүлэх чадвар, Бүтээмжтэй ажиллах, Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, Дадал бий болгох чадвар, Цагаа удирдах чадвар)
II. Манлайллын багц хичээлүүд (Манлайлагчийн 5 дадал, Зайлшгүй эзэмших ур чадварууд, Мотиваци, Ажил даалгах чадвар, Ажил төлөвлөх чадвар)
 
🔍 Тэтгэлгийн шалгуур үзүүлэлт:
• 20-иос дээш насны бүх хүмүүст нээлттэй
• Онлайнаар хичээл үзэх нөхцлөө бүрдүүлсэн байх
• Өөрийн ажиллаж буй салбар, байгууллага, аймагтаа манлайлах хүсэл эрмэлзэлтэй
• Хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг бол давуу тал болно
 
Сертификат олгох шалгуур үзүүлэлт:
• Гэрийн даалгаврууд, бие даалтын ажлыг цаг тухайд нь хийж илгээнэ
• Явцын болон төгсөх шалгалт өгөх
 
Амжилттай төгсөгчдөд буюу 80%-с дээш үнэлгээтэй төгсөгчдөд Ганабелл Дижитал Сургууль, East-West Төвөөс баталгаажуулсан “Хөрвөх чадвартай Манлайлагч” Дижитал Сертификат олгоно.
• Явцын шалгалт 30%
• Бие даалт 40%
• Төгсөх шалгалт 20%
• Орон нутгийн оролцогчийн нэмэлт оноо 10%
✅Бүртгүүлэх бол энд дарна уу:
 
📎БҮРТГЭЛ: 1-р сарын 04-оос – 2-р сарын 10-ыг хүртэл үргэлжилнэ.
 
💰Сургалтын үндсэн төлбөр: 700,000 төг
💸Тэтгэлгийн хэмжээ: 630,000 төг
💵Тэтгэлгийн дараах төлбөр: 70,000 төг
 
⏱СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2022 оны 2-р сарын 15-өөс 4-р сарын 29-ийг хүртэл үргэлжилнэ.
 
*** Ийст-Вест төв ***
1960 онд АНУ-ын Конгрессийн дэргэд үүсгэн байгуулагдаж, эдүгээ 60 жилийн турш Манлайлал гэдэг ойлголтыг судлан, туршиж, бүтээж байна. Ингэхдээ энэхүү төв нь дэлхий даяар оршиж буй нийгэм-соёлын өөр өөр онцлогийг харилцан хүндэтгэж, манлайллын онолыг практикт туршиж, шинэчилж, хуьсгаж, суралцаж, мөн шинэчлэн “үйлдэл” болгон хөгжөөсөөр ирсэн.
 
Энх тайвныг Ази номхон далайн бүс нутгийн орнууд болоод АНУ-д цогцлоох зорилгын дор энэхүү байгууллага нь дэлхий дахинаа тархан суугаа 65,000 төгсөгч гишүүд, манлайлагчдыг бэлтгэж, хамтын нөхөрлөлийг шинэлэг өөр өнцгөөс харах боломжийг манлайллын хөтөлбөрүүдээрээ дамжуулан бүтээсээр байна.
 
Иймд Ийст-Вест төвийн манлайллын хөтөлбөрийг шинэ хамт олонтой хамтдаа суралцахаас гадна сертификатыг авснаар та дэлхийн хаана ч соёлын ялгаа, нийгэм эдийн засаг, улс төр, шашин шүтлэгийн өөр өөр байдлаас үл хамааран хөрвөх чадвартай манлайллын суурь ойлголтуудыг эзэмшин Ийст-Вест төвийн төгсөгч байх болно.
https://www.eastwestcenter.org/
 
*** Ганабелл Институт ***
Бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувь хүмүүсийг амжилтад хүрэхэд туслах зорилгоор 2011 онд байгуулагдсан. Тус байгууллага хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, хувь хүний хөгжил, менежментийн чиглэлэээр сургалт, көүч, зөвлөх үйлчилгээ явуулахдаа нийт 500 гаруй байгууллагын 50,000 гаруй ажилтан, хувь хүмүүст сургалт, лекц зохион байгуулсан байна.
 
Ганабелл Институт сургалтын агуулга болон зөвлөмжүүдээ судалгаан дээр үндэслэж боловсруулдаг бөгөөд сургалтын шинэлэг арга хэлбэрүүдийг ашиглан явуулдаг юм. Ганабелл Институтын сургалтын салбарт манлайлан ажиллаж, инновацийг нэвтрүүлсний үр дүнд ЮНЕСКО-гийн Сургалтын инновацийн шагналыг 2015 онд хүртсэн юм. Ганабелл Институт харилцагч, хэрэглэгчдийн дунд БҮТЭЭЛЧ, ХАРИУЦЛАГАТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ гэдэг нэр хүндийг үүсгэж чадсан юм.
 
Ганабелл Институт монголын ард түмнийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд онлайн орчинд суралцах, тасралтгүй хөгжих дадлыг суулгах зорилгоор 2020 оны 3-р сард “Ганабелл Дижитал Сургууль”-ийн платформыг байгуулсан юм.
Ганабелл Дижитал Сургуулийн мэдээллийг www.ganabell.mn сайтын Дижитал сургууль цэснээс авна уу?
 
📞ЛАВЛАХ УТАС: 8808-2272, 7000-2272