Амжилтын 10 алхам номын тухай

Шинэ зүйлийг эхлэмээр ч юм шиг? Мөрөөдлөөрөө амьдармаар ч юм шиг өөрийгөө эрж хайн юунаас яаж эхлэх ээ мэдэлгүй урдах ажилдаа дарагдан яваа танд нэгэн номыг санал болгож байна. Хувь хүний хөгжлийн энэ ном лавтай таныг зорилготой, түүндээ хүрэх эрмэлзэлтэй болгож чадах биз ээ.

Хувь хүний хөгжлийн номнууд ихэнх нь гадаад зохиогчтой орчуулгын ном байдаг тул Монгол хүний сэтгэлгээнд төдийлөн бууж өгдөггүй шүү дээ. Харин “Амжилтын 10 алхам” ном маань монгол зохиогчийн амьдралын туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурлан бичигдсэний дээр амжилтанд хүргэх алхамууд нь туйлын энгийн, яг одоо ч хэрэгжүүлэх боломжтойг энд хэлэх нь зүйтэй байх. Монголын амжилтанд хүрсэн гэж хэлж болох хүмүүсийн кейсийг оруулснаараа бүр ч онцгой болгож чадсан байна. 

Амжилт гэж таны хувьд юу вэ? Зарим хүмүүсийн хувьд “аз жаргалтай гэр бүл”, заримых нь хувьд “ажлын карьер” байдаг. Харин энэ номонд “Амжилт бол мөнхийн аялал болоод тэнцвэр” гэж тодорхойлжээ. Ажлаа өндөр түвшинд гүйцэтгэдэг атлаа гэр бүл нь хэрүүл маргаантай байвал үүнийг жинхэнэ амжилт гэж хэлж чадах болов уу? Амьдралынхаа алтан тэнцвэрийг олж чадвал тэр нь жинхэнэ ёсоороо амжилт юм гэдгийг та эндээс ухаарах болно. 

Магад таны ирээдүй бүрхэг харагдаж байж болно. Магад та санхүү, гэр бүл, ажилдаа сэтгэл хангалуун биш байж болно. Магад та одоо хүсээгүй орчиндоо байж болно. Энэ ном тэр бүх асуудлыг тань шийдэхэд туслах болно. Үл итгэсэн харцаар харалгүй зүгээр л унш. Тэгээд өөрчлөгд.

Leave a Reply

Your email address will not be published.