“Бизнесийн арга зүй-9” сургалт-2019.10/26-11/30

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН УДИРДАГЧДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ
Ганабелл Институт нь сүүлийн 4 жилийн хугацаанд удирдлагын арга барилыг сайжруулахад чиглэсэн “Бизнесийн арга зүй-9” нэртэй цогц сургалтыг ХААН банкны Жижиг Дунд Бизнес Эрхлэгчдийн Дэмжих Төвтэй хамтран зохион байгуулж Монголын бизнесийн орчины чадамжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирлээ.
Манай сургалтын давуу тал нь сургалтын хамгийн үр дүнтэй хэлбэр болох оролцооны арга зүй дээр тулгуурладаг бөгөөд гадаадын нэр хүндтэй сургуулиудад зэрэг цол хамгаалсан, практикийн өргөн мэдлэгтэй чадварлаг багш нар хичээлийг хөтлөн явуулж бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга технологийг эзэмшүүлдгээрээ онцлог юм. Манай сургалтанд хамрагдсан бизнесийн удирдагчид маань сургалтын үед олж авсан мэдлэгээ ажил дээрээ хэрэгжүүлж амжилтаа ахиулж чадсан нь бидний ажлын үр дүнгийн илэрхийлэл юм.
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бизнесийн удирдагчдад хамт олноо шинэлэг арга зүйгээр удирдах, бүтээлч соёлыг төлөвшүүлэх, гарч байгаа өөрчлөлтүүдэд нийцүүлэн бизнесийн загвараа шинэчлэх, инновацыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Сургалт 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 долоо хоногийн хугацаанд (зөвхөн хагас сайн өдрүүдэд) үргэлжлэх бөгөөд хэрвээ та ХААН Банкны харилцагч бол 60 %-ийн хөнгөлөлт эдлэх таатай боломжийг олгож байгаа юм.