“Бизнесийн арга зүй-9” хөтөлбөр эхэллээ

“Бизнесийн арга зүй-9” хөтөлбөр эхэллээ.

10-р сарын 26 ны өдөр- Хувь хүний хөгжил

Модуль #1                                    Өөрийнхөө эрч хүчийг удирдах нь

Сургалтын хамгийн эхний бөгөөд чухал хичээл бол зохион байгуулалтын хичээл юм. Энэ хичээлээр сургалтанд оролцогч бүр бие биентэйгээ дотносож, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, сургалтын зарчим, уриа тодорхойлдог юм.

Модуль #2                                    Өөрийгөө таньж, амжилттай хүнд байх зан чанарт суралцах нь

Энэхүү модуль хичээлээр өөрийгөө танин мэдэх дасгалууд дээр ажиллаж, амжилттай хүнд байдаг зан чанаруудад суралцах алхмууд хийнэ. Амжилтанд хүрч өөрийгөө өөрчилж чадсан хүмүүс сул талаа засч давуу тал болгож чадсан байдаг.

Модуль #3                                     Зорилгоо тодорхойлж, үйлдэл хийх нь

Ирээдүйн амьдралын зорилгоо тодорхойлно. Зорилгыг цаасан дээр буулгахын ач холбогдлыг ярилцана. Зорилгыг биелүүлэхийн алхамууд жишээ, багийн хэлэлцүүлэг, дасгал ажлаар баяжуулна.

Moдуль #4                                      Цагийн Менежментийн стратеги

Цагийн менежментийг үр ашигтай хийж хэвших зөвлөмжүүд, Цагийн хулгайчийг илрүүлэн цаг ашиглалтаа нэмэгдүүлэх нь