Бүтээмжтэй ажиллах 9 арга

1. Цагийн хулгайчийг илрүүл
Өдөржин зогсоо зайгүй ажилласан ч яг бүтээмж гээд хэлэхээр хэлэх зүйлгүй байгаа бол та цагийн хулгайчаа илрүүлэх шаардлагатай болжээ. Үүнийг 7 хоногийн турш юунд хэдэн цаг зарцуулж байгаагаа нарийн бичиж тэмдэглээд дараа нь нэгтгэн хэмжсэнээр тодорхойлж болно.
2. Цагаа төлөвлө
Цаг төлөвлөлт бүтээмжтэй ажиллахад хамгийн чухал зүйл юм. Гэхдээ барууныхны арга Монголчуудад нэг их зохиод байдаггүй. Бод л доо замын түгжрэл, цагаа барьдаггүй хүмүүс. Биднээс шалтгаалахгүй маш их асуудал гарах тул угаас цаг цагаар нь төлөвлөнө гэж худлаа. Ийм учир та бүхэн Монгол хүнд тохирсон ХАЖ аргачлалыг хэрэглээрэй
3. Амралт ав
Сонин сонсогдож болох ч хувиарын дагуу амрах нь төвлөрлийг сайжруулдаг гэдгийг судлаачид нотолсон байна. Энэ нь мэдээж бүтээмжийг нэмэгдүүлнэ
4. Өөрөө өөртөө deadline буюу эцсийн хугацааг тавь
Хязгааргүй цаг хугацаа байх тусмаа та ажлыг хойш тавих залхуурах, гал унтраах ажлаа эхэлж хийх тохиолдол байдаг тул ямар ч ажилд эцсийн хугацааг зоож өгч байгаарай
5. Ач холбогдол багатай хуралаас татгалз
Судалгаагаар дундаж ажилтан сарын хугацаанд нийт 31 цагийг хуралд зарцуулдаг байна. Тиймээс хуралд орохын өмнө өөрөөсөө энэ үнэхээр ач холбогдолтой юу? Ижил үр дүнг өөр аргаар бий болох боломжтой юу? гэж асуугаарай
6. нэг зэрэг олон ажил хийхээ зогсоо
Зарим үед нэгэн зэрэг олон ажил амжуулах нь үр дүнтэй арга гэдэг нь үнэн. Гэхдээ сэтгэл судлаачдын судалгаагаар нэгэн зэрэг олон юм амжуулах нь бүтээмжийг бууруулдаг болох нь батлагджээ. Тиймээс яг чухал ажил хийх гэж байгаа бол бүх зүйлээ түр хаяад түүн дээрээ төвлөрөөрэй
7. Төгс төгөлдөрийн синдромоос сал
Хэт төгс төгөлдөр зүйл хийх гээд тухайн ажлыг гараас гаргаж чадахгүй байдаг юм биш биз? Үүнийхээ оронд ажлаа дуусгаад дараагийх руугаа шилжиж байгаарай . Танд дараа засаж сайжруулах зүйл гарч ирнэ
8. notifications- ээ унтраа
Яг сайхан төвлөрч байтал И-мэйл, чат, месежж ирлээ гэсэн дуу гарахад л бидний анхаарал өөр зүгт ханддаг. Дахин анхаарал бүрэн төвлөртөл 5-10 минут шаарддаг тул энэ бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг байна
9. 90 минутын интервалтай ажил
Төвлөрөл биднийг маш их ядраадаг. Олон цаг хэт төвлөрөх нь эргээд бусад цагаа үр дүнгүй болгох аюултай тиймээс 90 минутын интервалтай ажиллаарай. Флоридагийн их сургуулийн судлаачид 90 болон түүнээс бага минутын интервалтай ажилладаг хүмүүс 90-ээс дээш минут төвлөрөн ажилладаг хүмүүс илүү бүтээмжтэй ажилладаг болохыг нотолсон байна.