Зорилгоо биелүүлхэд тань туслах 4 алхам

Хүн болгон шинэ оны эхний сард урд урдаа зорилго тавьдаг. Зорилгоо биелүүлэх аян нь нэгхэн сарын дотор “би чадахгүй юм” гэж шантрах эсвэл он дуусах хүртэл мартагддаг билээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ зорилгоо биелүүлэхэд тань туслах 4 алхамыг танилцуулья.
1. Бодлоо зорилго руугаа чиглүүл
Татах хүчний хуулиар та өөрийн бодсон зүйлсээ өөр лүүгээ татдаг гэдгээ мэдэх үү. Хэрэв та сайн зүйл бодвол таны амьдрал сайн сайхан байх болно. Харин “Би ёстой азгүй”, “би тэнэг” гэхчлэн сөрөг зүйлийг бодоод мөн л түүнийгээ амьдралаас авдаг. Тиймээс зорилгоо биелүүлэх хамгийн эхний алхам бол бодлоо зорилго руугаа чиглүүл. Жишээ нь та турах зорилго урдаа тавьсан бол турж зөв галбиртай болсон өөрийгөө төсөөлөн бод. Хэрвээ та франц руу аялах зорилго тавьсан бол эффелийн цамхагийн урд зургаа авхуулж байгаа өөрийгөө төсөөл. Төсөөлөл тань нарийн тодорхой, бодит мэт мэдрэмж төрүүлэх нь чухал юм шүү
2. Хүслийн самбартай бол
Хүүхэд шиг санагдаж болох ч энэ зорилгыг тань биелүүлэхэд гайхалтай туслалцаа үзүүлэх болно. Авахыг хүссэн зүйл, хүрэхийг хүссэн зорилго, идэхийг хүссэн амттан, ер нь таны мөрөөдөж хүссэн бүх зүйлээ самбар дээр наагаад өдөр бүр хараарай. Таны зорилгыг тань үргэлж сануулж эрч хүч өгөхөөс гадна тархинд тань мэдээллийг дамжуулж байдаг ид шидийн самбар юм.
3. Төлөвлө
Том мэт харагдах зорилгоо жижиг жижиг алхамд хуваа. Америкт тэтгэлэгтэй суралцана гэсэн зорилго тавьсан бол юу юу шаардлагатайг олж мэдэж жижиг жижиг зорилт тавиад төлөвлөгөө гарга. 7 хоног, сар, жилээр нь төлөвлө. Төлөвлөх нь хийхийн 50% гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү
4. Үйлдэл хий
Хичнээн төлөвлөгөө гаргаж, төсөөлөн бодсон ч үйлдэл хийхгүй бол биелэгдэхгүй мөрөөдөл хэвээр үлдэх болно. Өдөр тутмын төлөвлөгөө гаргаж түүнийг ягштал биелүүлбэл 2020 оныг та сэтгэл тэнүүн угтах болно.