Оюуны бүтээлүүд

Ганабелл Институтийн оюуны бүтээлүүд

ХАЖ дэвтэр ашиглах видео заавар

Амжилтын 10 алхам

Тус Институтын Үүсгэн Байгуулагч П.Гандолгорын анхны бүтээл болох энэхүү ном 2012 онд худалдаанд гарснаас хойш 3 сарын дотор 5 удаагийн Бестселлер номын жагсаалтанд орсон юм. Амжилтын 10 Алхам ном амжилтын гараагаа эхэлж байга үед чиглүүлэн залж, асуудал тулгаран мухардсан үед гарц болж, амжилтын оргил өөд мацах үед эрч хүч өгнө. Амжилтын алхмууд бүгд уялдаа холбоотой бөгөөд уг номонд амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө таних, томоор сэтгэх, ирээдүйгээ дүрслэн харах зэрэг зайлшгүй шаардлагатай зан чанаруудыг өөртөө хэрхэн суулгах талаар бодит жишээгээр баяжуулсан амжилтанд хүрэхэд тань туслах гарын авлага юм. Энэ номыг 1 өгүүлбэрээр хэлбэл Монголчуудын сэтгэлгээний онцлогийг судалж бичсэн ном гэдгээрээ уншигчдад танигдсан юм. Номын тухай бусад мэдээллийг энд дарж аваарай.

Шилдэг Борлуулагчийн Арга Билгийн 10 Ухаан

Хүсэл мөрөөдөлгүйгээр хэн ч агуу амжилтыг бүтээж чадахгүй. Хэрэв та шилдэг борлуулагч болохыг хүсэж байгаа бол нунж дорой, дундаж байхаас татгалзаж томоохон амбицтай зорилго тавиарай. Хүн бүр томоор сэтгэж чадна. Оргилуун хүсэл эрмэлзэл тань том тоглоход хүч нэмнэ.

Супер ХАЖ дэвтэр

Цаг төлөвлөлтийн Супер ХАЖ дэвтэр нь ахисан шатанд цагаа төлөвлөдөг хүмүүст зориулсан дэвтэр юм. Энэ нь ерөнхий загвар нь классик ХАЖ дэвтэртэй адил боловч сар бүрийн зорилт тавьж хэрэгжилтээ хянах хэсэгтэй зэргээрээ ялгаатай. Мөн та алжаалаа тайлах, стрессээ гаргах зорилгоор мандала зураг будах боломжтойгоос гадна мөнгөний зарцуулалтаа хянах хэсгүүдтэйгээрээ онцлог юм. Та энэ дэвтрийг жилийн хугацаанд хөтлөх ба жилийн онцлох үйл явдлуудаа бичиж үр дүнгээ тооцно.

Спирал нуруутай Супер ХАЖ дэвтэр

Цаг төлөвлөлтийн ХАЖ (Хийх Ажлын Жагсаалт) аргачлал Монгол хүний сэтгэлгээнд тохирсон цаг төлөвлөлтийн дэвтэр юм. Та энэхүү аргыг дадал болгосноор ямар ч төлөвлөж байсан ажлууд хоцролгүй үлдэж, бүхий л ажлуудаа амжуулж чадна. Мөн энэ аргыг бүхий л насны хүмүүс хэрэглэж болдгоороо давуу талтай. Үүнийг та 2 сар уйгагүй хийгээд үзээрэй. Тэгж чадвал таны өдөр тутмын ажил, амьдрал утга учиртай  болж бүх төлөвлөсөн зүйл биелэлээ олох болно. Өдөр бүр хийж бүтээсэн зүйлээрээ бахархаарай. Мөн ХАЖ аргачлалыг хийж хэрэгжүүлснээр юмыг мартахын зовлонгоос ангижирна.

Өртэй хүн өөдөлдөг

“Өргүй бол баян” гэдэг ойлголт зах зээлийн нийгэмд оновчтой илэрхийлэл байж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт хийж бизнесээ өргөтгөх, орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа хэн боловч өр зээл тавих хэрэгцээ гардаг. “Өртэй хүн өөдөлдөг” номонд өр зээлийг хэрхэн зөв ашигтай зарцуулж, хөрөнгө оруулалт болгох талаар дэлгэрэнгүй бичсэн.

Хүүхдийн ХАЖ дэвтэр

Дунд сургуулийн хүүхдийг цаг төлөвлөх дадалтай болоход нь туслах зорилготой дэвтэр юм. Хичээлийн хуваарь, зорилгоо тодорхойлох, өдрийн ажлаа төлөвлөх, мөнгөө хэрхэн зарцуулснаа бичих хэсгүүдтэй.

Хэлний Авьяасгүй Миний Хэл Сурсан Нууц

“Хэлний Авьяасгүй Миний Хэл  Сурсан Нууц” “Хэл Сурах Дэвтэр” Ном, Дэвтэр хосолсон, хэл сурах аргачлалын талаарх шинэ ном.