Стресснээс хэрхэн ангижрах вэ?

Стресс гэдэг нь сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлаа алдах буюу бланс алдагдахыг хэлнэ. Стресс нь ихэнхдээ уур бухимдал, асуудалд хэт шүүмжлэлтэй хандах, сөрөг байр суурьтай байх, нийгмийн сайн сайхан зүйлийг олж харахаа болих зэргээр илэрдэг. Өнөөдрийн хурдацтай нийгэмд маш олон хүн стресст өртдөг болоод байна. Канадын нэгэн судалгаагаар байгууллага стресснээс болж ажилчдын авсан чөлөөнөөс 3,5 тэрбум долларын хохирол амсдаг гэж гарчээ. Энэ судалгаагаар стресс нь зөвхөн хувь хүнд ч бус байгууллагад асар хохиорол учруулдагийг харж болно. Энэ удаагийн нийтлэлээр хэрхэн стресснээс ангижрах аргыг бичих болноо. Та өөрийгөө стресст өртсөн гэж бодож байгаа бол дараах аргыг ажил амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

1 минут хүлээ

Аливаа зүйл хариу үйлдэл үзүүлэхийн өмнө 1 минут хүлээ. Та хүлээснээрээ юугаар ч хохирохгүй. Харин ч хүлээхгүй байснаар та ухрааж болохгүй алдаа гаргах магадлалтай. Хүүхэд тань уурыг тань хүргэж байсан ч, дарга тань таныг хэрэггүй зүйл дээр загнаж байсан ч, ажилтан тань таны хэлсэн зүйлийг хийгээгүй байсан ч зүгээр л юу хэлэлгүй, үйлдэлгүй 1 минут хүлээгээрэй.

Сэтгэлээ онгойлго, найзтайгаа ярилц

Стресст өртөж байнга уур бухимдалтай явах болсон бол та найз нөхөдтэйгөө уулзаж өөрт тохиолдоод байгаа зүйлсээ хуваалцах цаг иржээ. Таныг ойлгож, хүлээн зөвшөөрч, зөвлөгөө өгөх найздаа бүх зүйлийг ярьснаар таны сэтгэл онгойж хөнгөрөх болно

Орчноо соль

Таныг стресстүүлж байгаа, бухимдлыг тань төрүүлээд байгаа газраас түр ч атугай холдох нь юмыг өөрөөр харах нөгөөтэйгүүр тайвшруулах өндөр ач холбогдолтой.

Шинэ хоббитой бол

Шинэ зүйл туршиж үзэх, шинэ хоббитой болоорой. Жишээ нь ууланд гарах, усан спортоор хичээллэх, аялах зэрэг юу ч байсан болно. Зүгээр л хий. Сэтгэл санаа чинь дээрдэж бухимдах шалтгааныг эрсэн ч олохоо болино

Нийгмийн сүлжээнээс өөрийгөө тусгаарла

Та хэдийгээр өөдрөг байхыг хүсч байгаа ч таныг хүрээлж байгаа зүйлс сөрөг байхад та хэрхэн эерэг байх билээ. Ялангуяа стрэсст өртсөн  үедээ сөрөг зүйл, нийгмийн сүлжээнээс зайгаа авах хэрэгтэй.