“ХҮН БОЛОХ БАГААСАА”
ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Үндсэн үнэ: 65,000 төг
Хөнгөлөлтийн үнэ: 60,000 төг, Нэг айлын 2 хүүхэд хөнгөлөлттэй үнээр сууна.

[wpseo_breadcrumb]

Сургалт хэнд зориулагдсан бэ?
8-12 насныханд зориулсан

Сургалтын зорилго
Хүүхдийг зорилго мөрөөдөлтэй зөв дадал зуршилд суралцуулах, өөрийн мөнгө санхүүгээ зөв удирдах, ном унших дадалтай болгох, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадварт сургана.

Сургалтын аргачлал
Сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэй явуулах сургалтын идэвхтэй оролцоонуудын аргыг модуль хичээл бүрт ашиглана.

Анги дүүргэлт
15-20 хүүхэд

Сургалтын цаг
Нийт 8 цаг

Сургалт болох хугацаа
Өглөөний ээлж: 8-12 насныхан 10:00-13:00 цаг хүргэл
Оройн ээлж: 13-17 насныхан 14:00-17:00

Сургагч багш нар
Ганабелл Институтын үндсэн болон гэрээт багш нар удирдан явуулна.

Сургалтын үр дүн
“Хүн болох багаасаа” сургалтын үр дүнг тооцох Сургалтанд оролцсон хүүхдүүд дараах даалгаваруудыг сургалт дууссаны дараа 1 сарын хугацаатайгаар гүйцэтгэж эргэж үр дүнг мэдэгдэнэ үү.

– ХАЖ дэвтрийг 1 сарын хугацаанд тасралтгүй хийж хэвшүүлэх
– Уншсан номын тэмдэглэл хөтлөх
– 1 сарын хугацаанд мөнгөө цуглуулж, мөнгөний зарцуулалтаа хөтлөх
дээрх даалгаваруудыг хийж гүйцэтгэхэд эцэг эхчүүд хамтран оролцохыг санал болгож байна.

Даалгаварыг бүрэн хийсэн хүүхдийг Ганабелл Институтын дэргэдэх “Ирээдүйн манлайлагчид” клубын гишүүнчлэлд үнэ төлбөргүй 3 сар явах эрхээр урамшуулна. Тус клубт явсанаар:
– Сургалтын үр дүнг бататгах
– Ном уншиж тухайн номын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх
– Илтгэх чадвараа сайжруулах
– Санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх тоглоом тоглох
– Өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүлэх
– Эерэг хүүхдүүдтэй найзлах нөхөрлөх
боломжууд бүрдэж байгаа юм.

Модуль хичээлийн сэдвүүд

Сургалтанд оролцогч хүүхдүүд танилцаж хаагдмал биш нээлттэй чөлөөтэй байж үзэл бодлоо бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлдэг ач холбогдол бүхий хичээл юм.

Зөв хүн болж төлөвшихөд ямар зан чанаруудыг бий болгох хэрэгтэй вэ? Хэрхэн тэдгээр зан чанар бүрэлдэн тогтдог вэ? Дасгал ажил, багийн ажиллагаагаар баяжуулна.

Бидний оршин байгаа нь маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр болох тухай, бусдад талархаж сурсанаар өөртөө, өөрийн ирээдүйдээ маш том зөв дадлыг бий болгож байдаг тухай

Аливаад өөдрөг байж сурах, асуудал бэрхшээлд бууж өгдөггүй, өөрийгөө хөгжүүлдэг дадалтай хүүхэд болгох

Хэрхэн үр бүтээлтэй суралцах вэ? Суралцах ямар ямар аргачлалууд байдаг вэ? Өөрийн суралцах арга барилаа тодорхойлох багийн ажил, кейс дасгал ажлаар баяжуулна.

Сургалтанд бүртгүүлэх

Хүн болох багаасаа