Та ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж чадаж байгаа юу?

Хүслээрээ амьдрах урлаг"
Та бид үнэхээр хүслээрээ амьдарч чадаж байгаа болов уу?

Хүслээрээ амьдрахад та эд баялаг хэрэгтэй гэж бодож байгаа юм биш биз. Үгүй ээ хүслээрээ амьдрахад тань зорьсон зорилго, аз жаргалтай гэр бүл, үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх зэрэг л шаардлагатай. Та үүнтэй санал нэгдэж байна уу? 

Судалгаагаар зорьсон зорилготой түүнийгээ цаасан дээр буулгасан хүмүүс амжилтанд хүрэх магадлал зорилгогүй хүмүүсийг бодвол 80 хувиар илүү байдаг нь нотлогдсон байдаг. Зорилго гэдэг нь амьдралын утга учир болдог зүйл бөгөөд түүнийгээ тодорхойлон төлөвлөгөө гарган төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь зорилгодоо хүрэх гол алхам болох билээ. Мөн амжилтанд хүрсэн хүмүүсийн гол нууц нь олон үйлдлийг мянга дахин хийсэн бус нэг үйлдлийг мянга дахин хийсэнд байдаг. Тийм ээ энэ бол дадал юм. Манай “Хүслээрээ амьдрах урлаг” сургалтанд сууснаар та өөрийн жинхэн амьдралын зорилгыг тодорхойлон, түүндээ хүрэх төлөвлөгөөг бичээд гарч ирэх юм. Та зүгээр л аргыг нь сонсоод гараад ирнэ гэж бүү ойлгоорой. Та өөрөө үйлдэж, өөрийнхөө төлөвлөгөөг гаргах болно. Гайхалтай  биш гэж үү?

     Амьдралаа тэнцвэртэй авч явахад танд юу хамгийн чухал гэж бодож байна. Энэ бол гэр бүлийн халуун дотно харилцаа. Гэр бүлийн орчинд маш олон харилцааны асуудал үүсдэг. Өөр соёлтой, өөр хүйстэй, өөр гэр бүлд өссөн 2 хүн нэг амьдралыг босгож байгаа гэхээр тэр нь ч аргагүй биз.  Харин тэр асуудлуудыг дор бүр нь шийдэж явахгүй бол гэр бүл дотроосоо хагарч эхэлдэг. Энэ сургалтаар гэр бүл дотор үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хайраа илэрхийлэх ямар арга замууд байдаг талаар орно. Гэр бүлээрээ хамрагдаад гэр бүлээрээ ухаараад гэр бүлээрээ аз жаргалтай байвал нэг сумаар хоёр туулай буудахтай л адил

     Хүн бүрийн санаа зовдог, шийдвэрлэхийг хүсдэг нэг асуудал бол яахин аргагүй хүүхэд хүмүүжлийн асуудал. Бид үр хүүхдээ сайн сайхан явуулахыг хүсдэг. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж одоогийн хүүхдүүдэд хүмүүжүүлэх чиглүүлэх өөр арга хэрэгтэй болоод байгааг эцэг эхчүүд маань төдийлөн анзаардаггүй. Энэ сургалтаар хүүхдээ хэрхэн зөв магтаж, зөв харьцаж, зөв чиглүүлэх талаар мэдлэгийг олгоно. Та гэр бүлийнхэн, хамтран ажиллагсад, найз нөхөдтэй цуг бүтэн нэг өдрийн мэдлэгээр цэнэглэхэд зарцуулаарай. Та нэг өдрийн сургалтаар хүслээрээ амьдрах ухааныг сурах болно. Мэддэггүй хүн мэддэг хүнээс 10 алхам хоцорч явдаг гэсэн үг байдаг. Та мэдлэггүй хүнээс 10 алхам түрүүлж хүслээрээ амьдарч, аз жаргалтай байхын нууцад нэвтрээрэй. Энгийн атлаа эгэлгүй алхамуудыг та өөртөө дадал болгосноор хүслээрээ амьдарна