Та өөртөө хэрхэн хөрөнгө оруулалт хийдэг вэ ?

Эрүүл хүнс (100к төг) “хэтэрхий үнэтэй юм аа за за авдагаа л авий.”
Найзуудтайгаа уулзах (100к төг) “болж л байна. нэг өдөр яахав дээ”

Дундаж их сургуулийн төлбөр (2 сая төг) “пээ, ямар үнэтэй юм. ”

Шинэ iPhone (2 сая төг) “хүний хэрэглээ ш дээ.”

Сургалтанд суух (100к төг) “ямар үнэтэй юм бэ? жаахан хямдхан байж болдоггүй л юм байх даа”
Шинэ гутал (180к төг) “өө хямдарчихсан байна ш дээ, шууд авий”

15 минут дасгал хийх ” тийм цагтай ч болоосой.”
150 минут Facebook ухах “цаг ямар хурдан өнгөрөв өө.”

Амьдралын бүх зүйл таныг өнөөдөр юу гэж шийдэхээс шалтгаална.
Та 10 жилийн дараа ямар байхыг хүсэж байна вэ?
Цалингаас цалингийн хооронд энэ л бахь байдгаараа нэг л хэвэндээ сууж байхыг хүсэхгүй л байгаа байх

Өнөөдөр та юунд хөрөнгө оруулалт хийж юунд мөнгөө зарцуулна тэр зүйл тань ирээдүйн таныг тодорхойлно