“ADAPTIVE TEENEGERS” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

East-West Center нь анх АНУ-ын Конгрессийн дэргэд үүсгэн байгуулагдаж, эдүгээ 60 жилийн турш “АНУ, Ази Номхон далайн бүс нутгийн улс үндэстэн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаагаа явуулдаг институт юм.
Ийст Вест Төвийн албан ёсны 50 гаруй салбар Ази номхон далайн бүс нутгийн орнуудад байдаг бөгөөд Монгол улсад 2019 онд албан салбар үүсгэн байгуулагджээ. Одоогоор дипломат харилцаа, бодлогын нөлөөлөл, соёлын солилцоо, эрдэм шинжилгээний чиглэлээр Монгол Улсаа төлөөлсөн нийт 50 гаруй Монгол төгсөгчид байдаг ба манай салбар төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлж, төвийн үнэт зүйлсийг дэлгэрүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд Ийст Вест Төв болон Ганабелл Институт хамтран “ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МАНЛАЙЛАЛ” үндэсний хэмжээний тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оны 1-3 дугаар сарын турш зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрт Монгол орны 21 аймгийн 220 гаруй залуус хамрагдсан бөгөөд тэдний манлайлах ур чадварыг хөгжүүлсэн, сэдэлжүүлсэн гайхалтай хөтөлбөр болсон. Цаашид 2 байгууллага хамтын ажиллагааныхаа хүрээнд өөр олон хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “ADAPTIVE TEENEGERS” буюу “Хөрвөх чадвартай өсвөр үеийнхэн” юм.

ADAPTIVE TEENEGERS” нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалт, көүчинг уулзалт, номын хэлэлцүүлэг зэргийг багтаасан цогц хөтөлбөр бөгөөд Ковид-19 цар тахалтай холбоотой хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, улс орны ирээдүй болсон хүүхэд залуусыг хүчирхэгжүүлэх зорилготой хөтөлбөр билээ. Тус хөтөлбөр нь 2021 оны 8 дугаар сард эхлэх ба нийт 6 долоо хоног үргэлжлэх хөтөлбөр бөгөөд 7 сарын 20-нд бүргэл хаагдаж хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулж эцэслэн авна. Оролцогч хүүхдүүд нь хөтөлбөртөө хамрагдаад зогсохгүй олон шинэ найз нөхөдтэй болж, нийгэмд тустай сайн дурын ажилд хамрагдан оролцоно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Ganabell Institute of Success фэйсбүүк хаягаас авна уу.