ХАЖ дэвтэр гэж юу вэ?

Төлөвлөсөн ажлууд тань цагтаа багталгүй хөглөрч, үр бүтээлгүй өдрийг өнгөрүүлж, зорьсон зорилго, хийж бүтээсэн зүйлгүй амьдарч байгаа юм биш биз. Цаг хугацанд нь ажлаа амжуулж чадалгүй үргэлж “дараа” гэх үгээр хойш нь тавидаг бол, энэ байдалдаа цэг тавьж гялалзсан амжилтын эзэн болохыг хүсч байгаа бол та яг одоо зөв мэдээллийг зөв цагтаа уншиж байна. 

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тань тус болохоор “Цаг төлөвлөлтийн ХАЖ дэвтэр”-ийг та бүхэнд санал болгож байна. Хэрэглэгчдийн гарт хүрээд 5 жилийг ардаа үдэж буй энэ дэвтэр мянга мянган Монгол хэрэглэгчдэд үр өгөөжөө өгч өдгөө гадаадын зах зээлд гаргах эрхэм зорилготой ажиллаж байгаа билээ. Юмыг ерөнхийд нь харж өдрийг 24 цагаар хуваах бус 3 бүсчлэлд хувааж үздэг Монголчуудад минут минутаар нь төлөвлөсөн дэвтэр зохидоггүй. Амьдрал юм болохоор гэнэтийн зүйлс, бэрхшээл тулгарч л таарна. Төлөвлөсөн цагаар ажил нь явагдахгүй үед ихэнх хүмүүс шантарч бууж өгдөг. Ингээд “Германчуудын цаг” гэдэгтэй адил “Монголчуудын цаг” хэмээх нэр томъёо гарч ирнэ шүү дээ. Мэдээж муу утгаараа. Ядаж байхад Улаанбаатар хот маань замын түгжрэл ихтэй, ихэнх хүмүүс маань цаг барихыг мэдэхгүй гээд тоолоод байвал зовлон багадахгүй. Гэхдээ та шалтгаан тоочоод байвал хэзээ ч урагшлахгүй. 

Энэ дэвтрийн эхний хэдэн хуудсан дээрх зааварчилгааг уншиж “цаг төлөвлөлт”-ийн тодорхой мэдлэгтэй болсны үндсэн дээр 8 настай балчираас 80 настай буурал хүртэл ашиглах боломжтой. Дээрээс нь зүгээр л өдөр тутмыг төлөвлөх бус төлөвлөгөөг тань зорилготой уяж ажлаа эрэмбэлж чухал, чухал бусаар нь ялгах гайхалтай боломжийг олгодгоороо онцлог юм. 

Мөрөөдөл зорилготой, түүнд тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй, утга учиртай амьдрахыг хүсч байвал зүгээр л “Цаг төлөвлөлтийн ХАЖ” дэвтрийг хэрэглээд үз. Өдрийг төлөвлөх аравхан минут, цаг минут бүрд хажууд тань байх энэ дэвтэр амдралыг тань хэрхэн өөрчлөхийг хараад та гайхашрах болно. Эцэст хэлэхэд цаганд баригддаг биш цагийг захирдаг болцгооё.