Сургагч багш бэлтгэх хөтөлбөр

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ
ОНЛАЙН ТАНХИМ ХОСОЛСОН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн Зорилго:
Хувь хүний хөгжлийн хичээлийг заах хүсэл сонирхолтой, байгууллага хамт олондоо хичээл заах хэрэгцээ шаардлагатай хүмүүст сургагч багшийн арга барил, хичээлээ ойлгуулж амжилттай хүргэх, хэрхэн хичээлийн бэлтгэлийг хангах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Хэн хамрагдах вэ?
Өөрийг хөгжүүлэх, хувь хүний болон байгууллагын сургагч багш болох хүсэлтэй хүн бүр.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага
• Хичээл заах чин эрмэлзэлтэй байх,
• Хичээлийн хугацаанд идэвхи санаачлагатай, хариуцлагатай
• Цагийн менежменттэй байх
• Цаашид байгууллагын сургагч багшаар ажиллах төлөвлөгөөтэй.
Хөтөлбөрт хамрагдсанаар
• Сургагч багшийн заавал эзэмших арга техникт суралцана
• Өөрийгөө хөгжүүлнэ
• Хувь хүний хөгжлийн өөрийн гэсэн 1 хичээлтэй болно
Хөтөлбөр явагдах хэлбэр:
Дижитал болон танхим хосолсон.
Дижитал ба танхимын хичээлийн ялгаа
• Дижитал хичээл: Урьдчилан бичигдээд платформд байрласан хичээл
• Танхимын хичээл: Дижиталаар үзсэн хичээлээ семинар дадлага ажлыг ангид хийнэ.
Бүртгэл: 2-р сарын 21-с – 3-р сарын 19-ыг хүртэл үргэлжилнэ.
Сургалтын хугацаа: Нийт 2 сар
2022 оны 3-р сарын 22-ны өдрөөс 2022 оны 5-р сарын 27-ны хооронд явагдана.
Сургалтын үндсэн төлбөр: 520,000
3-р сарын 10-с өмнө төлбөл 30% 364,000 төгрөг
3-р сарын 20 -оос өмнө төлбөл 15% 442,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.