Шинэ ажилтныг уусгах, дасан зохицуулах үйл явцыг хэрхэн сайжруулах вэ?

Шинэ, дэвшсэн, шилжсэн эсвэл хүүхэд асрах чөлөөнөөс эргэн орж ирсэн ажилтнуудыг ажилд нь уусгах нь маш чухал ажил байдаг. Учир нь тухайн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах эсэх нь ажилтны сэтгэл зүй болон компанийн зүгээс үзүүлж буй чиглүүлэг, дэмжлэгээс шууд хамааралтай байдаг байна.
Гэтэл Монголын компаниудын 70% нь албан ёсны дасан зохицуулах төлөвлөгөөгүй, шинэ ажилтнуудын 43% нь анхны 90 хоногтоо ажлаас гарах эрсдэлтэй гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг. (Source: MHRI)
Employee Onboarding-ын 2025 оны шилдэг 10 судалгааны үр дүн: (АНУ-д)
1. Шинэ ажилтнуудын 20% нь ажлын эхний 45 хоногийн дотор ажлаасаа гардаг
2. Ажил олгогчдын 60% нь шинэ ажилтнуудад үе шаттай төлөвлөгөө, зорилго тавьдаггүй
3. Дасан зохицох хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэн ажилтнуудын 69% нь ажилдаа 3 жил тогтвортой ажилласан
4. Тохиромжтой, зөв дасан зохицох хөтөлбөр хэрэгжсэн бизнесүүдын ажилтнуудыг тогтоон барих хувь 52%-иар нэмэгдсэн
5. Сайн дасан зохицуулах туршлага нь ажилтнуудыг 18 дахин ажил олгогчдоо илүү үнэнч байхад нөлөөлдөг
6. Ажилтнуудын дөнгөж 12% нь байгууллагад элсүүлэх үйл явц сайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн
7. Үр дүнтэй дасан зохицуулах аялал нь байгууллагын орлого 2.5 дахин өсөхөд хүргэнэ
8. Ажилтайгаа холбогдож ажиллаж чадаж байгаа ажилтнуудын 44% нь ажил олгогчоо санал болгодог
9. Байгууллагууд ажилтныг орлох зардалд жилийн цалингийн 21%-ийг зарцуулдаг
10. Байгууллагуудын талаас илүү нь буюу 55% нь 2023 онд виртуаль дасан зохицуулах үйл явцыг санал болгосон байна.
Шинэ ажилтныг уусгах, дасан зохицуулах үйл явцыг хэрхэн сайжруулах вэ?
📌Урьдчилан бэлтгэх:
•Ажлын байр, тоног төхөөрөмжийг урьдчилан бэлдэх (компьютер, и-мэйл хаяг, программ хангамж гэх мэт).
•“Welcome” багц (бичгийн хэрэгсэл, компанийн бэлэг, бүтээгдэхүүн, гарын авлага гэх мэт).
📌Тусгай өдөрлөг зохион байгуулах:
• Баг хамт олны танилцуулга хийж өгөх
• Байгууллагын бүтэц, соёл, үнэт зүйлс, танилцах шаардлагатай дүрэм, журам танилцуулна.
• “Buddy” буюу нэг туршлагатай ажилтныг тэдэнтэй холбож өгөх (mentor эсвэл buddy system)
📌Ажлын тодорхой зааварчилгаа:
• Ажлын байрны тодорхойлолт, үүрэг хариуцлагыг маш тодорхой тайлбарлаж өгөх.
• Эхний 7 хоног, 1 сар, 3 сарын зорилго тогтоох
• Дасан зохицох хөтөлбөр гаргах (Холбогдох уулзалтууд зохион байгуулах)
📌Сэтгэл зүйн дэмжлэг:
• Менежер, HR хоёр хамтран байнга ярилцах, сэтгэл зүйн байдлыг асууж анхаарах, урамшуулах.
• Нүүр тулсан уулзалтуудыг зохион байгуулах.
Шинэ ажилтнууд болон өөр ажлын байранд ажиллахаар болсон, урт хугацааны чөлөөнөөс эргэн орсон ажилтнуудыг ажилд нь, баг хамт олонд нь уусах, дасгах үйл явц бол байгууллагын амжилтанд шууд нөлөөлдөг чухал үе шат юм. Үүнийг зөв зохион байгуулах нь ажилтны ажлын бүтээмж, байгууллагад үлдэх хугацаа, байгууллагын соёлын баталгаанд эерэг нөлөө үзүүлдэг байна. Иймд системтэй дасан зохицох хөтөлбөр боловсруулах, хүний нөөц болон удирдлагуудын оролцоог нэмэгдүүлэх нь байгууллагын урт хугацааны өсөлт хөгжилд том хөрөнгө оруулалт байх болно.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top