“АМЖИЛТЫН ХӨТӨЧ”
Таны амжилтын хөшүүрэг.
гаруй хүн амжилттай хамрагдсан
[wpseo_breadcrumb]
Амжилтын хөтөч гэж юу вэ?
Аливаа хүнд зорьсон зорилгодоо хүрэх замд өөрийн хүч тэнхээ дутагдсанаас болж бэрхшээл, саадыг давж чадалгүй мухардалд ордог. Энэ мухардлаас гарахын тулд бусдаас тусламж хүсч, сэтгэл санааны дэмжлэг авч тэднээс болж өгвөл мэргэжлийн зөвлөгөөг авах шаардлага гардаг. Амжилтын хөтөч хувь хүнийг ажил, амьдралын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг боловсруулах, зорилгод нь хүрэхэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг тооцоолохын зэрэгцээ, сул талыг арилгаж давуу тал болгон хувирган, өөрийн онцлог давуу талыг мэдрэхэд тусална. Мөн сэтгэл зүйн дэмжлэг өгч шаардлагатай ур чадварт эзэмшүүлж, мэдлэг чадвараа ашиглан зорилгодоо хүрэхэд нь чиглүүлж өгнө.
Амжилтын хөтөчийн дэмжлэгтэйгээр та өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг таньж мэдээд зогсохгүй амжилт өөд явах замд учрах саад бэрхшээлийг даван туулахад зөвлөгөө авна.
Үргэлжлэх хугацаа
Амжилтын хөтөч үйлчлүүлэгчтэй 6-24 сар хүртэл гэрээ хийдэг. Энэ нь өөрчлөлт гаргахад тохиромжтой хугацаа болно.
Амжилтын хөтөчтэй хамтран ажиллах зарчим
Эхний сарын уулзалтууд дээр үйлчлүүлэгчийг таних судалгааны ажил хийж эхэлдэг бөгөөд дараагийн сараас үйлчлүүлэгчийн зорилгод нийцэх тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан гаргадаг. Дасгалжуулалтын явцад амжилтын хөтөч зорилгод нь хүрэх төлөвлөгөөний дагуу даалгавруудыг өгөөд явдаг.
Сард 2-3 удаа үйлчлүүлэгчтэйгээ уулзаж өгсөн үүрэг даалгавруудаа шалган, ахиц гарсан эсэхийг нягтлан дүгнэж, цаашид хийх алхмуудыг зөвлөн чиглүүлж өгдөг юм. Ер нь дасгалжуулагч шавь хоёр гэрээний хугацаанд байнгын холбоотой ажилладаг.
Хөтөлбөр хамрагдагч нь
Шавь хүний зүгээс амжилтанд хүрэх чин эрмэлзэлтэй байх, амжилтын хөтөчийн зөвлөмжийг хүлээн авч, авсан үүрэг амлалтаа биелүүлж байх ёстой. Түүнчлэн зорилгодоо хүрэх алхмуудыг хийх явцад бэрхшээл тохиолдсон ч үргэлжлүүлэн гүйцэтгэх сэтгэлийн тэнхээтэй байхыг шаардана. Өдгөө энэхүү үйлчилгээнд 300 гаруй хүн хамрагдаж өөрийгөө танин, ажил амьдралын зорилгоо тодорхойлж амжилттай ажиллаж амьдарч байна. Амжилт бол амьдалын тэнцвэр юм.
Сэтгэгдэл
“Амжилтын хөтөч” зөвлөх үйлчилгээнд 6 сар явсны дараа миний амьдралд маш их өөрчлөлт гарсан. Би эртэч, шуурхай болсноос гадна миний дүгнэж цэгнэх, бусдад нөлөөлөх, илтгэх чадварууд маань дээшилсэн. Санхүүгийн талаар маш буруу ойлголттой байсныг маань энэ хөтөлбөр өөрчилж өгсөн. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь хамгийн эхний шат болохыг ойлгосон. Мөн зан чанарын хувьд эерэг хандлагатай, өөдрөг үзэлтэй, цаг баримталдаг, эрч хүчтэй болсон.

П.Бүрэнтөгс (Монгол улсын арслан)
Энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө би бэлтгэл сургуулилт сайн хийж байсан ч нэг л дутуу байх шиг, бусдаас доор өөрийгөө тавьж байсан. Гэхдээ энэ хөтөлбөр хамрагдаад өөртөө итгэлтэй, тулах цэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой болсон. Тунхаглал хэлэх, төсөөлөн бодох, амжилтын тэмүүлэлийг өөрийн өдөр тутмын дадал болгож чадсан. Мөн зөв хоололтын мэдлэгтэй болж, стресс уур бухимдлаа зөв гаргаж байгаа.

Би өөрийгөө зорилгогүй, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй байснаа ойлгосон. Зорилгоо том тавьж түүнийгээ хувааж өдөр болгоны ажил болгосноор зорилгодоо хүрч болдог талаар маш сайн ухаарсан. Үүнээс гаднаа өөрийгөө нээх буюу дотоод хүнээ мэдэрч эхэлсэн ба талархахын гайхамшигийг бүрэн ойлгосон. Өмнө нь би үргэлж л хохирогчийн дүрд тоглодог байсан бол одоо өөрөө өөрийнхөө амьдралын эзэн болж чадсан.

Бусадтай харилцах харилцаа маань сайжирсанаас гадна илүү зорилгоо тодорхой болгосон. Мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар бусдад зөв үлгэр дуурайл болж санал бодлоо бусадтай чөлөөтэй илэрхийлдэг болсон.
Өөрийн дотоод хүчиндээ итгэлтэй болж байгаа. Мөн өөрийн сул тал давуу талыг тодорхойлж сул талаа засахыг хичээн ажиллаж байна. Гадаад гэхээсээ илүү дотооддоо өөрчлөлтүүд гарч байгаа. Өөртөө итгэлтэй байдал дээшилснээс гадна юмыг дүгнэх шинжлэх чадвар сайжирсан. Ном унших дадалтай болсон ба номноос гол санааг нь олж авдаг болсон