“КАРЬЕР ХӨТӨЧ”
Таны амжилтын хөшүүрэг.
гаруй хүн амжилттай хамрагдсан
[wpseo_breadcrumb]
Карьер хөтөч гэж юу вэ?
Ажил төрөл дээрээ амжилт гаргахыг хүссэн хүнд мөрөөдлийг нь биелүүлэхэд карьер хөтөч хэмээх ажлын арвин туршлагтай, өндөр мэдлэгтэй мэргэжилтэн тусладаг. Орчин үед карьер хөтөчийн үүрэг, ач холбогдол асар их өсөж байгаа билээ. Хүмүүс карьер хөтөчийн үйлчилгээг авахдаа ажил дээрээ болон хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх, тушаал дэвших, эсвэл өөрт тохирох ажлыг олох зэрэг нийтлэг шалтгаантай байна.
Карьер хөтөч тухайн хүний сонирхол, үзэл бодол, туршлага, амьдралын зорилгуудыг тодорхойлохоос ажлаа эхэлдэг. Үүний тулд онол практик дээр туршигдан нотлогдсон сорил асуулгуудыг хэрэглэнэ. Энгээд сорилго дуусаж, хувь хүний давуу болон сул талуудыг тодорхойлсны дараа, уг хүнтэйгээ хамтран тодорхой хөтөлбөр боловсруулан, зорилт тавина.
Зорилт нь хэдэн ч төрлийн байх боломжтой бөгөөд гол нь хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж, богино хугацаанд тушаал дэвшихэд чиглэдэг.
Үргэлжлэх хугацаа
Амжилтын хөтөч үйлчлүүлэгчтэй 3-6 сар хүртэл гэрээ хийдэг. Энэ нь өөрчлөлт гаргахад тохиромжтой хугацаа болно.
Карьер хөтөчтэй хамтран ажиллах зарчим
Эхний сарын уулзалтууд дээр үйлчлүүлэгчийг таних судалгааны ажил хийж эхэлдэг бөгөөд дараагийн сараас үйлчлүүлэгчийн зорилгод нийцэх тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан гаргадаг. Дасгалжуулалтын явцад карьер хөтөч зорилгод нь хүрэх төлөвлөгөөний дагуу даалгавруудыг өгөөд явдаг.
Сард 2-3 удаа үйлчлүүлэгчтэйгээ уулзаж өгсөн үүрэг даалгавруудаа шалган, ахиц гарсан эсэхийг нягтлан дүгнэж, цаашид хийх алхмуудыг зөвлөн чиглүүлж өгдөг юм. Ер нь дасгалжуулагч шавь хоёр гэрээний хугацаанд байнгын холбоотой ажилладаг.
Хөтөлбөр хамрагдаснаар гарах үр дүн
– Ажлын бүтээмж дээшилж, удирдах арга барил сайжирна.
– Шинэ ур чадварт суралцана
– Гүйцэтгэлийн чанар сайжирна.
– Манлайлах чадварт суралцаж, менежер хүний чадвар сууна.
– Ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж, ажлаасаа сэтгэл ханамж авах болно.
Дасгалжуулагчид
Үйлдвэр, худалдааны салбарт 10 жил удирдах ажил хийж байсан. Удирдахуйн ухааны магистр, Англи, Орос хэлний өндөр мэдлэгтэй, чадварлаг Дасгалжуулагч ажиллах юм.