“Business Plus” клуб

“Бизнес Плас” клубын зорилго ажил хэрэгч хүмүүс нэгдэж, бие биенээсээ суралцаж, хамтдаа хөгжих боломжийг олгож байгаа нээлттэй гишүүнчлэлийн хөтөлбөр юм.

[wpseo_breadcrumb]

“Business plus+” клуб нь дараах үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Номын хэлэлцүүлэг нь 2 долоо хоногт 1 удаа явагдана.

Хувь хүний хөгжил:

Хувь хүн өөрийгөө нээж,танин мэдэж, амжилттай хүнд байх зан чанарт суралцах, өөрийнхөө сул талуудаа арилган давуу тал болгоход тустай номнуудыг сонгон уншиж хэлэлцүүлэгт оруулна.

Бизнесийн чиглэл:

Удирдагч хүний эзэмших ёстой ур чадварууд, стратеги төлөвлөлтийг хэрхэн хийх, баг хамт олныг удирдан чиглүүлэх, манлайлах ур чадваруудын талаарх номнуудыг сонгоно

Харилцааны чиглэл:

Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн болон стресс менежментийн чиглэлийн номнуудыг сонгоно

Үр дүн:

  • Өөрийгөө нээх, илэрхийлэх чадварт суралцана.
  • Өөрийгөө эерэг хүрээлэлд хөгжүүлнэ.
  • Харилцааны чадварт суралцана.
  • Нэгтгэн дүгнэх, багцлан харах чадварт суралцана.
  • Номноос шинэ санааг олж амьдралдаа хэрэгжүүлнэ.
  • Аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чаддаг болж сэтгэлгээ чөлөөтэй болно.
  • Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ.
  • Ном унших дадалтай болно.
  • Танилын хүрээгээ тэлж, бусдаас суралцах боломжтой болно.

Анхан шат
Ахисан шат

Үр дүн:

  • Өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ.
  • Чөлөөтэй сэтгэж, зөв ярьж сурна.
  • Мэдээлэл солилцоно.
  • Эерэг хүрээлэлд зорилго нэг хүмүүсийн дунд суралцана.
  • Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
  • Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

Хэрхэн манай клубын гишүүн болох вэ?

Номын хэлэлцүүлэг болон илтгэх урлагийн клубт эхний 1 удаад үнэгүй явж болно.
Цаашид манай клубын үйл ажиллагаанд хамрагдахыг хүсвэл гишүүнчлэлийн төлбөр төлж, гэрээ байгуулан гишүүнчлэлийн карт авна.
Манай клубын гишүүн болсоноор “Ганабелл” институтээс зохион байгуулагддаг сургалтуудад 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 88082272, 70002272