“Амжилтын хөтөч” зөвлөх үйлчилгээний төгсөлтийн баяр боллоо.

Амжилтын хөтөч гэж юу вэ?
Аливаа хүнд зорьсон зорилгодоо хүрэх замд өөрийн хүч тэнхээ дутагдсанаас болж бэрхшээл, саадыг давж чадалгүй мухардалд ордог. Энэ мухардлаас гарахын тулд бусдаас тусламж хүсч, сэтгэл санааны дэмжлэг авч тэднээс болж өгвөл мэргэжлийн зөвлөгөөг авах шаардлага гардаг. Амжилтын хөтөч хувь хүнийг ажил, амьдралын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг боловсруулах, зорилгод нь хүрэхэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг тооцоолохын зэрэгцээ, сул талыг арилгаж давуу тал болгон хувирган, өөрийн онцлог давуу талыг мэдрэхэд тусална. Мөн сэтгэл зүйн дэмжлэг өгч шаардлагатай ур чадварт эзэмшүүлж, мэдлэг чадвараа ашиглан зорилгодоо хүрэхэд нь чиглүүлж өгнө.
Амжилтын хөтөчийн дэмжлэгтэйгээр та өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг таньж мэдээд зогсохгүй амжилт өөд явах замд учрах саад бэрхшээлийг даван туулахад зөвлөгөө авна.