Таны бодол биелэлээ олдог гэдэгт та итгэдэг үү?

Өнөөдөр та бүхэндээ хүний бодол санаа хэрхэн бидний амьдралд нөлөөлдөг талаар ярихыг хүслээ: Бидний амьдралд болж байгаа бүх зүйлийг бид өөрсдөө байнга бодсоноор татаж байдаг. Одоогийн таны амьдрал таны өнгөрсөн бодлуудын үр дүн гэж хэлж болно.

Хүний бодол нь соронзон татах хүчтэй бөгөөд та юуг бодно түүнийгээ л авах болно. Итгэмээргүй санагдаж байгаа биз дээ. Гэхдээ энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан үнэн юм. Энэхүү бодлын дэвтэр таныг бодлоо цэгцлэх төдийгүй эерэг хандлагатай өөдрөг хүн болоход тань туслах болно  

Бодлын дэвтрийг та 4 байдлаар хөтлөх боломжтой.

  1. Ололт амжилтын тэмдэглэл

Та долоо хоног болгон энэ дэвтрийг сөхөн өнгөрсөн долоо хоног юу хийж бүтээснээ тэмдэглэж болно. Жишээлбэл:

–  Энэ долоо хоног 2 удаа иогоор хичээллэсэн

– Олны өмнө илтгэл тависан зэрэг өчүүхэн жижигхэн зүйл байсан ч тэмдэглээрэй. Таны амьдралыг илүү утга учиртай, зорилготой болгоно.

  1. Талархлын тэмдэглэл

Та хамгийн сүүлд хэзээ хэнд талархсан бэ? Та санаж байна уу? хүний амьдралд “баярлалаа” гэдэг ганцхан үг хичнээн хүчтэй нөлөөтэй болохыг Японы эрдэмтэд судласан байдаг. Энэ нь хэлүүлж байгаа хүндээ хэлж байгаа хүндээ ч эерэг мэдрэмжийг өгдөг. Та энэ бодлын дэвтэр дээр

  • Цаг агаар өнөөдөр сайхан байсанд талархаж байна
  • Эрүүл чийрэг бойжуулж өсгөсөн ээж аавдаа талархаж байна гэх зэргээр бичээд үзээрэй.

Та бичиж эхэлсэн анхны өдрөөс л үр дүнг нь мэдрэх болно

  1. Шинэ санааны тэмдэглэл

Хүний тархинд өдөрт дунджаар 65000 орчим бодол эргэлддэг. Энэ дундаас танд хэрэгтэй шинэ санаа хоромхон зуур л орж ирдэг бөгөөд хэдхэн минутын дараа л гэхэд мартагддаг. Бизнесийг тань өргөжүүлэх, ажилд тань амжил гаргуулахаар санаануудыг орж ирсэн тэр цаг үед нь бичиж дадаарай. Ганцхан бодол, санаа таны амьдралыг бүтнээр нь өөрчлөх ч юм билүү

  1. Дотоод мэдрэмж

Таны дотор тантай адилхан бас нэг хүн амьдардаг. Түүний нэрийг мэдрэмж заримдаа зөн совин ч гэж нэрлэдэг. Та хаяа ч болсон чимээгүй газарт суугаад дотоод хүнтэйгээ ярилцаад үзээрэй. Тэгээд түүнийгээ тэмдэглэ. Ингэж бичэж тэмдэглэснээр та өөрийгөө сэтгэл гутралаас аврах болно. Бүхнийг сөргөөр харах гээд байдаг болсон үед үүнээс илүү эм гэж үгүй.