“ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ОНЛАЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

“ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ 3 САРЫН ОНЛАЙН СУРГАЛТЫН 90% ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

Зохион байгуулагч: Ганабелл Дижитал Сургууль & East-West Center

Хамтран хэрэгжүүлэгч: East-West Center Association UB Chapter (Ийст-Вест Төвийн Монгол дахь төгсөгчдийн Холбоо)

Монгол улсын өнцөг булан бүрээс онлайн сургалтанд оролцох боломж олгож байна.  Ганабелл дижитал сургууль нь АНУ-ын Ийст-Вест Төвтэй (Өрнө Дорно Төв) хамтарсан “Хөрвөх чадвартай Манлайлал” 3 сарын онлайн сургалтын 90% тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Зорилго: Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэм орчин цагийн манлайлагчдыг өөрчлөлтөд хурдтай хариу үйлдэл үзүүлдэг, дасан зохицох чадвартай, тулгарч байгаа асуудлын шийдлийг олдог, тасралтгүй суралцагч байхыг шаардаж байна. Иймд энэхүү хөтөлбөр нь оролцогчдыг онлайнаар бие даан суралцах дадал хэвшлийг хөгжүүлэх замаар Хөрвөх чадвартай Манлайлагчдыг бэлтгэх зорилготой.

ИЙСТ-ВЕСТ ТӨВ

1960 онд АНУ-ын Конгрессийн дэргэд үүсгэн байгуулагдаж, эдүгээ 60 жилийн турш Манлайлал гэдэг ойлголтыг судлан, туршиж, бүтээж байна. Ингэхдээ энэхүү төв нь дэлхий даяар оршиж буй нийгэм-соёлын өөр өөр онцлогийг харилцан хүндэтгэж, манлайллын онолыг практикт туршиж, шинэчилж, хуьсгаж, суралцаж, мөн шинэчлэн “үйлдэл” болгон хөгжөөсөөр ирсэн.

Энх тайвныг* Ази номхон далайн бүс нутгийн орнууд болоод АНУ-д цогцлоох зорилгын дор энэхүү байгууллага нь дэлхий дахинаа тархан суугаа 65,000 төгсөгч гишүүд, манлайлагчдыг бэлтгэж, хамтын нөхөрлөлийг шинэлэг өөр өнцгөөс харах боломжийг манлайллын хөтөлбөрүүдээрээ дамжуулан бүтээсээр байна.

Иймд Ийст-Вест төвийн манлайллын хөтөлбөрийг шинэ хамт олонтой хамтдаа суралцахаас гадна сертификатыг авснаар та дэлхийн хаана ч соёлын ялгаа, нийгэм эдийн засаг, улс төр, шашин шүтлэгийн өөр өөр байдлаас үл хамааран  хөрвөх чадвартай манлайллын суурь ойлголтуудыг эзэмшин Ийст-Вест төвийн төгсөгч байх болно.

https://www.eastwestcenter.org/

ГАНАБЕЛЛ ИНСТИТУТ

Бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувь хүмүүсийг амжилтанд хүрэхэд туслах зорилгоор 2011 онд байгуулагдсан.  Тус байгууллага хүний нөөц, хувь хүний хөгжил, менежментийн чиглэлэээр  сургалт, көүч, зөвлөх үйлчилгээ явуулахдаа нийт 500 гаруй байгууллагын 50,000 гаруй ажилтан, хувь хүмүүст сургалт, лекц зохион байгуулсан байна.

Ганабелл Институт сургалтын агуулга болон зөвлөмжүүдээ судалгаан дээр үндэслэж боловсруулдаг бөгөөд сургалтын шинэлэг арга хэлбэрүүдийг ашиглан явуулдаг юм. Ганабелл Институтын сургалтын салбарт манлайлан ажиллаж, инновацийг нэвтрүүлсний үр дүнд ЮНЕСКО-гийн Сургалтын инновацийн шагналыг 2015 онд хүртсэн юм. Ганабелл Институт харилцагч, хэрэглэгчдийн дунд БҮТЭЭЛЧ, ХАРИУЦЛАГАТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ гэдэг нэр хүндийг үүсгэж чадсан юм.

Ганабелл Институт монголын ард түмнийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд онлайн орчинд суралцах, тасралтгүй хөгжих дадлыг суулгах зорилгоор 2020 оны 3-р сард “Ганабелл Дижитал Сургууль”-ийн платформыг байгуулсан юм.

Ганабелл Дижитал Сургуулийн мэдээллийг www.ganabell.com

Ганабелл Институтын мэдээллийг www.wordpress-151259-547487.cloudwaysapps.com тус тус аваарай.

Хичээл заах багш & Экспертүүд

Сургалтын сэдэв:

  • Уян чадварын багц хичээлүүд (Шийдвэр гаргах чадвар, Бүтээлч сэтгэлгээ, Санаачлага, Эерэг хандлага, Харилцааны ур чадвар, Өөрийгөө хөгжүүлэх чадвар, Бүтээмжтэй ажиллах, Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, Дадал бий болгох чадвар, Цагаа удирдах чадвар)
  • Манлайллын багц хичээлүүд (Манлайлагчийн 5 дадал, Зайлшгүй эзэмших ур чадварууд, Мотиваци, Ажил даалгах чадвар, Ажил төлөвлөх чадвар)
  • Төлөөлөх салбарын экспертүүдийн хичээл (Ийст-Вест төвийн төгсөгчид)

Бүртгэл: 11-р сарын 20-оос – 12-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх бол ЭНД дарна уу

Сургалтын хугацаа: 2020 оны 1-р сарын 4-өөс 3-р сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ.

Сургалтын үндсэн төлбөр: 500,000 төг

Тэтгэлгийн хэмжээ: 450,000 төг

Тэтгэлгийн дараах төлбөр: 50,000 төг

(12-р сарын 16-наас хойш бүртгүүлбэл хөнгөлөлт эдлэхгүй, үндсэн үнээр төлбөрөө төлнө.)

Холбогдох Утас: 8808-2272, 9800,2272