Танай байгууллагын сургалт зардал болоод байна уу хөрөнгө оруулалт болж байна уу?

Орчин үеийн байгууллагууд ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулах, байгууллагын нэгдмэл соёлыг бий болгох, удирдлагын ур чадварыг дээшлүүлэхээс эхлээд шат шатандаа хөгжих, суралцах хэрэгцээ бий болоод удаж байна. Үүний улмаас сургалтад зарцуулах төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч гэсэн энэ төсөв үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадаж байгаа юу? Эсвэл зардал болж байгаа юу гэдэг асуулт хүний нөөц болон удирдлагуудын дунд сөхөгдсөн хэвээрээ байна.

Тэгвэл байгууллагуудын сургалтад зарцуулж байгаа төсөв нь хөрөнгө оруулалт эсвэл зардал болж байгаа эсэхийг мэдэхийн тулд хэд хэдэн алхмуудыг оновчтой гүйцэтгэх шаардлагатай.

Сургалт зохион байгуулж байгаа байгууллага дийлэнхдээ дараах процессын дагуу сургалтаа зохион байгуулдаг.

  • Сургалтын хэрэгцээг судалж, хөтөлбөр сонгоно
  • Сургалтыг зохион байгуулна
  • Сургалтын дараа сэтгэл ханамжийн судалгаа авна
  • “Сургалт болж өнгөрнө”

Энэ нь байгууллагуудын сургалт зохион байгуулах ёстой гэсэн хүслийг нь хангаж байгаа боловч бодит үр дүн гарахгүй байх нь тун элбэг байна. Учир нь:

  • Сургалтыг шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглүүлсэн үү?
  • Сургалтын хэрэгцээндээ тохирсон агуулгыг авч чадсан уу?
  • Сургалт ямар үр дүнтэй болсон бэ?
  • Сургалтын дараа ажилчдын ямар ур чадвар сайжирсан бэ?
  • Байгууллагын зорилго, зорилттой уялдаж чадсан уу?
  • Сургалт нь багт ямар нөлөө үзүүлсэн бэ?

зэргийг нарийн хэмжихгүй байхаас үүдэн байгууллагын сургалтыг үр дүнгүй болох ба үүнээс үүдэн удирдлагууд сургалтын үр дүнд эргэлзэх, зардал гэж харах, сургалтын ач холбогдлыг хойш тавих зэрэг түгээмэл алдаа гардаг.

Харин сургалтыг оновчтой зохион байгуулсан тохиолдолд байгууллагат нэгдмэл соёл бий болох, баг болон ажилчдын бүтээмж сайжрах, орох гарах урсгал багасах гээд эерэг үр дүн бий болж сургалт нь байгууллагат хөрөнгө оруулалт болж эерэг үр дүнг авчрах болно.

🤔 Хэрвээ та хүний нөөц эсвэл удирдах албан тушаалд ажилладаг бол энэхүү асуултыг асуугаад үзээрэй.

Байгууллагын тань ажилтнууд “сургалтад суугаад өнгөрсөн” үү, эсвэл “сургалтаар өөрчлөгдсөн” үү?

Хэрвээ “сургалтад суугаад өнгөрсөн” гэж бодож байгаа бол байгууллагынхаа сургалтын бодлогоо дахин харах цаг иржээ. Харин “сургалтаар өөрчлөгдсөн” гэж хариулж байгаа бол та бүхэн сургалтыг байгууллагын бүтээмжийг системтэйгээр сайжруулах бодлогын хэрэгсэл болгож чаджээ гэсэн үг. Нээлттэй, уян хатан, үр дүнд суурилсан сургалтын экосистем байгууллагын соёлыг илүү хүчирхэг, хөгжиж чаддаг болгодог. Үр дүнтэй сургалт бол зардал биш — хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top