Ганабелл Институтын хамгийн том үнэт зүйл бол бидний баг хамт олон

Бидний дотоод соёлын суурь нь сэтгэлтэй ажиллах, хийх зүйлдээ эзэн байх хандлага юм.

Хүн бүр өөрийн хариуцсан чиглэлдээ эзэн шиг сэтгэж, хамт олны итгэл, үйлчлүүлэгчдийн найдварыг дааж ажилладаг. Энэ зарчим маань биднийг өнөөдрийнх шиг мэргэжлийн, бодит үр дүнд хүргэдэг байгууллага болгоход чиглүүлсээр ирсэн. Бидний үндсэн багт 6 хүн ажилладаг бөгөөд сургалт, зөвлөх үйлчилгээ, хөгжлийн шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг цөм бүтэц юм. Мөн мэргэжлийн гэрээт багш, олон улсын эрхтэй көүч нарын 15 хүний бүрэлдэхүүнтэй багтай хамтран ажиллаж, тасралтгүй өргөжин тэлж байна.

Удирдлагын баг

П. Гандолгор

Үүсгэн байгуулагч, захирал

Гандолгор бидний хувьд зүгээр нэг захирал биш, байгууллагын маань сэтгэл, итгэл, чиг баримжаа юм. Тэрээр олон улсын туршлага, Монголын орчны онцлогийг уялдуулан, хүн төвтэй, чанартай боловсролын хөтөлбөрүүдийг бий болгохыг зорин ажилласаар ирсэн. Зохиосон хөтөлбөр, бичсэн ном бүр нь ухаарал өгөхөөс гадна, хөдөлгөөн өдөөж, хувь хүний хөгжлийн бодит алхмуудыг санал болгодог. Бид түүнээс үнэт зүйлээ бүтээл болгож болдог гэдгийг сурсан.

Т. Амарсанаа

Бизнесийн зөвлөх

Стратеги хөгжлийн зөвлөх, сургагч багш Амарсанаа бол бидний “том зургаар сэтгэгч”. Байгууллагын бүтээмж, менежмент, бизнес моделийн нарийн ойлголтуудыг бодит хэрэгжихүйц шийдэл болгон хөрвүүлж чаддаг стратегич. Туршлага, системтэй сэтгэлгээ, дотоод тайван байдал нь зөвлөгөө бүрт нь итгэл төрүүлдэг.

Ч. Мөнхгэрэл

Сургалт хариуцсан захирал

Сургалт, хөтөлбөр хариуцсан захирал. Манай боловсролын хөтөлбөрүүдийн цаана Мөнхгэрэл байж байдаг. Агуулгын уялдаа, сургалтын логик, үр дүнгийн системтэй төлөвлөлт гээд олон чухал зүйл түүний гарт боловсрон, бодит хэрэгжилт болдог. Сургалтын чанар гэдэг ойлголтыг стандарт болгож чадаж буй манай гол хүмүүсийн нэг.

Б. Будмаа

Көүч төвийн захирал

Ганабелл Көүч төвийн захирал
Будмаа маань бол хүн төвтэй хөгжлийн жинхэнэ төлөөлөл. Көүчинг зөвхөн арга зүйгээр бус, хүн бүрийн дотоод мөн чанарыг нээн тэлэх аялал гэж хардаг. Түүний удирдсан Көүч төв маань сэтгэлд хүрсэн, урам өгсөн, гүн өөрчлөлтөд хүргэдэг орон зай болон төлөвшиж байна.

Scroll to Top