Бидний тухай

Ганабелл Институт нь хувь хүн болон байгууллагын хөгжлийг дэмжих сургалт, көүчинг, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд цогцоор нь хүргэдэг, мэдлэгт суурилсан инновацийн үндэсний төв билээ. 2011 оноос хойш бид Монголын нийгмийн оюуны хөгжилд бодит хувь нэмэр оруулж, 1000 гаруй хувь хүн, 100 гаруй байгууллагад үр дүнтэй, оновчтой хөгжлийн шийдлийг хүргэж ирсэн арвин туршлагатай хамт олон юм.

Чанарыг эрхэмлэх соёл бол Ганабелл Институтийн оршин тогтнох үндэс, онцлог ялгарал мөн.

Бидний хүргэж буй үйлчилгээ бүрийн ард үнэнч хандлага, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрх байдаг. Энэхүү үнэт үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд бид олон улсын шилдэг арга зүй, сургалтын болон зөвлөх үйлчилгээний дэвшилтэт технологийг байнга судалж, нэвтрүүлдэг бөгөөд агуулга, аргачлалаа тасралтгүй сайжруулан шинэчилсээр байдаг.

Ганабелл хэмээх нэр өнөөдөр зах зээлд “чанартай, мэргэжлийн, найдвартай” гэсэн үнэлэмжээр бат бөх суусан нь бидний тууштай хөдөлмөр, үнэнч хандлагын тод илрэл билээ.

Өөрийгөө хөгжүүлж, сэтгэлгээ, харилцаа, бүтээмжээ дараагийн түвшинд хүргэхийг зорьж буй хэн бүхэнд бид хүртээмжтэй, үр дүнтэй, урам зоригтой хөгжлийн замыг хамтдаа нээж өгөхөд бэлэн байна.

Алсын хараа

Бид аз жаргалтай амьдралын тань амжилтын чиглүүлэгч байна.

Эрхэм зорилго

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сурч хөгжихөд таатай орчин бүхий мэдлэгийн инновацийн үндэсний төв байгуулна.

Үнэт зүйлс

  • Сэтгэлтэй хамтрагч
  • Сайныг үлгэрлэгч
  • Судлан шинжээч
  • Сэдэн үйлдэгч
  • Соён гэгээрүүлэгч

Бидэнтэй холбоо барих

Харилцах утас:

88082272

Scroll to Top